Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хийж эхэлсэн.
Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 225 зөрчил илрүүлж, 97 зөрчил буюу 43.1 хувийг газар дээр нь шийдсэн байна.
Түүнчлэн бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн аж.