Азийн өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг нэгдүгээр дивизионы хоёр дахь тоглолтондоо Сингапурыг 8:0-ээр хожив.
Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт давуу тал үүссэн. Улмаар нэдүгээр үеийн сүүлийн хоёр минутанд Б.Болдбаяр, Ж.Баярсайхан нар гоол оруулснаар манай баг тоглолтыг тэргүүлж эхлэв.
Хоёрдугаар үед манай баг илт илүү тоглолтыг үзүүлж, И.Гэрэлт хоёр гоол оруулж, П.Батзаяа, З.Батгэрэл нар тус бүр нэгийг нэмснээр 6:0-ээр тэргүүлж эхэллээ. Гуравдугаар үед Монголын шигшээ давуу байдлаа алдсангүй П.Батзаяа, Б.Болдбаяр нар гоолын жагсаалтанд нэрээ нэмж бүртгүүлснээр тоглолт 8:0-ийн харьцаатайгаар өндөрлөв.
Уг тоглолтонд манай багийн хаалгач Б.Мөнхболд, Б.Баатархүү нар хоёул талбайд гарч, хаалгандаа нэг ч гоол алдсангүй. Манай багийн гол хамгаалагчдын нэг З.Батгэрэл болон дэд ахлагч Ж.Баярсайхан нар тус бүр 1 гоол 2 оновчтой дамжуулалт хийж 3 оноог багтаа авчирчээ.
Саппорогийн наадмын хоккейн төрөл үндсэн 3 дивизионд нийт 18 баг хуваагдан өрсөлдөж буй. Нийт 6 баг өрсөлдөж буй нэгдүгээр дивизионд манай баг нэг хожил, нэг хожигдолтойгоор IV байрт бичигдэж байна. Одоогоор өмнөх тоглолтдоо манай багийг буулгаж авсан Тайландын шигшээ 2 хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна.
Өнөөдөр манай баг Улаанбаатарын цагаар 18:00-аас Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багтай тоглолт хийнэ.
Эх сурвалж: МҮОХ