Францын лигийн Лилль клуб ирэх улиралд шинэ менежертэй ажиллах болсноо зарлалаа. Шинэ менежер нь 2007-2011 оны хооронд Чилийн шигшээ багийг дасгалжуулж байсан Марсело Бийсла ажээ.
Өдгөө 61 настай түүний хувьд 2014-15 оны улиралд Марселлийг дасгалжуулснаас гадна өнгөрсөн зун Италийн Лацио клубын дасгалжуулагчаар ердөө хоёрхон өдөр ажилласан байдаг.
Тухайн үед тэрээр гэрээ байгуулснаасаа хоёр өдрийн дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Түүний удирдах Лилль клуб хамгийн сүүлд Францын лигт 2011 онд түрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар хүснэгтийн 14 дүгээр байранд тэргүүлэгч Монакогаас 30 онооны хойно жагсаж байна.
Энэ талаар Лилль клубын ерөнхий менежер Марк Ингла “Дэлхийн хамгийн шилдэг, нэр хүндтэй менежерүүдийн нэг Марсело Бийслаг бид дараагийн менежерээрээ томилохоор болсондоо маш их баяртай байна. Тэр энэ клубын амбиц, хүсэл тэмүүллийг мэдэж байгаа. Хэдийгээр бид ирэх улирлаас шинэ менежертэй болох ч гэсэн энэ улирлаа амжилттай дуусахыг эрмэлзэж банйа” гэжээ. Энэ улирлыг дуустал Лилль клубыг Франк Пасси удирдах юм.
Эх сурвалж: SPS