Төв банк төлбөрийн тэнцлийн 2016 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийг танилцууллаа. Энэ сарын 23-нд танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал ба хөрөнгийн дансны алдагдал 131 сая ам.доллараар өсч, 356 сая ам.долларт хүрчээ.
Төлбөрийн тэнцэл гэж юу вэ?
Санхүүгийн дансны ашиг мөн 113.5 сая ам.доллараар өсч, 615 сая ам.долларт хүрэ. Алдаа ба орхигдуулга абсолют утгаар 17 сая ам.доллараар буурав.
Гол үзүүлэлт
Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 356 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 57 хувиар буюу 476 сая ам.доллараар буурсан нь эерэг үзүүлэлт. Үүнд
- Бараа, үйлчилгээний дансны алдагдал 223 хувиар буюу 340 сая ам.доллараар,
- Орлогын дансны алдагдал 14 хувиар буюу 137 сая ам.доллараар тус тус буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Санхүүгийн дансны тэнцэл 615 сая ам.долларын ашигтай буюу Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулах зургаадугаар аргачлалын нэр томьёоллоор Монгол Улс гадаад эх үүсвэрээс цэвэр дүнгээр зээллэгтэй/өр төлбөртэй гарч, өнгөрсөн оны мөн үеэс 22 хувиар буюу 173 сая ам.доллараар буурсан байна.
2016 оны байдлаар нийт төлбөрийн тэнцэл 18 сая ам.долларын алдагдалтай гарсан. Статистикийн алдаа орхигдуулга -276.5 сая ам.доллар буюу урсгал дансны нийт эргэлтийн 5 хувиас бага байх практик жишгийг хангаж байна.