Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас “Насны хишиг”-ийн санхүүжилтийг харьяа аймаг, дүүргүүд рүүгээ өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.
Аймаг, дүүрэг нь банкиуд руу санхүүжилтийг хуваарилахад нэлээд цаг хугацаа зарцуулж байна. Насны хишгийг олгохтой холбоотой асуудлыг аймаг, дүүргүүдийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд хариуцаж байгаа.
Өнөөдрөөс хот, хөдөөд жигд олгоод эхэлнэ гэсэн мэдээлэлтэй байна гэж Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Насны хишгийг:
- 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
- 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
- 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
- 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгоно.
Ингэснээр нийт 20.5 тэрбум төгрөгийг Улсын төсөвт тусгажээ.