ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркины бие гэнэт муудан, зуурдаар нас барсан талаар Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд түүний гэр бүл, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлж, түүнийг төрсөн өдрийнхөө өмнөх өдөр таалал төгссөнийг онцолсон байна. Тэрээр өнөөдөр 65 насыг зооглох байжээ.
Оросын Гадаад хэргийн яам Виталий Чуркиныг эмнэлэгт хүргэгдснийхээ дараа нас барсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүний үхлийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч АНУ-ын засгийн газрын нэгэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Виталий Чуркин зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэнэ. The New York Post сонинд бичсэнээр Чуркины зүрх гэнэт өвдсөн ба түүнийг ОХУ-ын элчин сайдын яамнаас Манхэттэний эмнэлэг рүү яаралтай хүргэсэн аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалд гүнээ харамсч байгаа ба Виталий Чуркины мэргэжлийн болон дипломат харилцааны ур чадварыг өндрөөр үнэлж байсан талаар Оросын хэвлэл мэдээллээр бичиж байна.
Виталий Чуркины орлогч Петр Ильичев, “ОХУ-д нөхөж баршгүй хохирол учирлаа. Тэрээр сүүлчийн мөч хүртлээ ажилласаар байсан. Тэр бүхий л амьдралаа Оросын эрх ашгийг хамгаалахад зориулж, хурцадмал асуудлуудад бүхнээс түрүүнд зогсдог байсан.” хэмээн ярьсан байна.
Виталий Чуркин Алеппо дахь Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг босогчдыг бөмбөгдөх үйл ажиллагаагаа зэрэг ОХУ-ын явуулж буй бодлогыг хамгаалж, дэмжсээр ирсэн юм. Үүний нэг жишээ гэвэл АНУ-аас суугаа төлөөлөгч Саманта Пауэр Сири, ОХУ болон Ираныг Сирид болж буй харгислалын хариуцлагыг үүрэх ёстой гэхэд нь Виталий Чуркин, “АНУ-ын төлөөлөгчийн хэлсэн үг миний хувьд хамгийн хачирхалтай нь байлаа. Тэрээр өөрийгөө Тереза эх гэж бодсон бололтой. Та ямар улсыг төлөөлж байгаагаа санаарай. Танай улс юу хийж, үйлдсэнийг санах хэрэгтэй.” хэмээн хариулж байсан юм.
НҮБ-д суугаа олон улсын төлөөлөгчид болон дипломатууд Виталий Чуркины гэр бүл, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлсээр байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблейн зүгээс түүний гэр бүл болон ОХУ-ын засгийн газар, ард түмний хувьд нөхөж баршгүй гарз тохиолоо хэмээн мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Виталий Чуркин дэлхийн өнцөг буланд тулгарч буй асуудлуудыг шийдэхэд НҮБ-ын үүрэг урьд урьдынхаасаа илүү ач холбогдолтой болсон гэдгийг онцолж байсан билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Сергей Орджоникидзе, “НҮБ-ын байнгын төлөөлөгчийн ажил маш хүнд. Энд зөвхөн хоёр талын харилцаан дээр бус дэлхийд тулгараад байгаа бүх асуудлууд дээр ажилладаг.” хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрээр Виталий Чуркиныг авьяаслаг дипломатч байсныг онцлон, "Тэрээр ОХУ-ын эрх ашгийг НҮБ-д маш чадварлагаар хамгаалж чаддаг байсан ба хамтран ажиллагсдынхаа хүндэтгэлийг хүлээдэг байсан.“ гэж ярьсан байна.