АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө дэслэгч генерал Херберт Рэймонд МакМастерийг томилсон талаар CNN агентлаг мэдээллээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флинн Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолоос өмнө ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай утсаар ярьсан. Улмаар ярианыхаа явцад АНУ-аас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах талаар ярилцсан гэдэг үндэслэлээр хоёр долоо хоногийн өмнө ажлаасаа халагдсан билээ.
Харин одоо шинээр томилогдож буй Херберт МакМастер олон жилийн цэргийн алба хашиж байсан хүний хувьд маш шударга, зарчимч зантай гэдгийг нь Ерөнхийлөгч Трамп онцолсон байна.
МакМастер олон жил Ирак, Афганистан зэрэг улсуудад алба хааж, энхийг сахиулах, алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагааг удирдаж байжээ. Тэрбээр шинэ албанд сонгогдсоны дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөө бүхий л боломжоо ашиглах болно” гэж хэллээ.
Эх сурвалж: ВВС