Азийн Хөлбөмбөгийн Холбооны зэрэглэлтэй болон МХБХ-нд бүртгэлтэй дасгалжуулагч нарын оролцсон уг зөвлөгөөнөөр хөндөгдсөн гол асуудал нь дасгалжуулагчийн боловсрол байв.
Улс эх орны хөлбөмбөгийн хөгжил шигшээ багийн амжилтаас хамаардаг тул шигшээ багийн тоглогчдыг бага наснаас нь мэргэжлийн хөлбөмбөгчин болгон бэлтгэх өв тэгш мэдлэг чадвартай дасгалжуулагч нар клубуудэд ажиллах ёстой талаар мөн яригдлаа.
Талбайн хөлбөмбөг, футзал эмэгтэйчүүд гээд Монгол Улсын есөн насны шигшээ баг бүрдээд байгаа тул шигшээ баг 16 дасгалжуулагчийг нэгтгэсэн арын албатай боллоо.
Тиймээс шигшээ баг болон клубууд, харъяа байгууллагуудын дасгалжуулагч нарын боловсролыг дээшлүүлэх бодлого барьж байгаа. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон UEFA PRO зэрэглэлтэй Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс ирэх сарын 6-нд манай эх оронд ирэх юм.