ФА цомын ээлжит тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Хойд Лондонгийн Арсенал энэ удаа Саттон Юнайтед клубтэй хариу тоглолт хийх хуваарьтай байсан юм.
Тоглолт Саттон Юнайтедын талбайд болсон бөгөөд тоглолтын өмнө Англи улс тэр аяараа Их буучдын эсрэг зогсож байсан гэж хэлж болох юм.
Тоглолт эхнээсээ нээлттэй довтолгоотой байсан бөгөөд эхний үеийг Испани залуу Лукас Перезийн гоолоор зочид давамгайлж дуусгасан байна. Улмаар тоглолтын 2-р үед зочдоос Тео Валкотт дахин нэг гоол оруулснаар үндсэн цаг 2-0 харьцаатай өндөрлөлөө.
Одоогоор ФА цомын дараагийн шатанд шалгарах 8 багийн нэр тодроод байгаа бөгөөд Арсенал лигийн бус баг Линколн Сититэй учраа таараад байгаа юм.
Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор Челси-Манчестер Юнайтед клубын тоглолт нэрлэгдэж байна. Шөвгийн 8 тоглолтууд ирэх сарын 11-нд эхлэнэ.
Эх сурвалж: SPS