С.Батболд: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах ч хот бие дааж хөрөнгө оруулалт, төслөө хэрэгжүүлнэ

Mongolian economy

2017-02-21 17:28 GMT+8

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд болж байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Мөн тус арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, Улаанбаатар хотын удирдлагууд, Улаанбаатар хотын худаалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцож байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагууд хотыг зөв гольдролоор нь хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэхүү бодлогоо ажил хэрэг болгох үүднээс энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж, хотын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх чиглэлээр 2 шинэ хууль, тэдгээриййг дагалдан 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудын төслиййг боловсруулаад байна.

Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон концесс, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 319,3 тэрбум, гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр 359,8 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр улс, нийслэлийн 2017 оны төсөвт тусгагдсан. Төсөвт тусгагдсан бүх ажил, арга хэмжээний гүйцэтгэлийг цаг хугацаанд нь бүрэн хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх нь нэн чухал зорилтын нэг мөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хүч, анхаарлыг хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандуулахад манай чуулга уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж бид найдаж байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бизнес уулзалтад хүрэлцэн ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад хандаж илтгэлээ тавьлаа. Ингээд энэхүү илтгэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.


 
“Нийслэлд 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 69,6 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 174,4 тэрбум, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 64,3 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 12,1 тэрбум, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 356,9 тэрбум төгрөгийн нийт  677,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ”

“Налайх, Багануур, Багахангай, Эмээлтэд өндөр  технологи бүхий 150 гаруй үйлдвэрүүдийг барих 15,0 мянган ажлын байр шинээр бий болгоход нийт 4 их наяд 946 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай”

“Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байна.”

“Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320,0 сая ам.долларын хөрөнгөөр Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000 зэрэг 6  дэд төвийг 3 үе шаттайгаар барьж байгуулна.”

“Шинэ суурьшлын бүс болох  Морингийн даваа, Био, Сонгино, Улиастайн ам, Яармагийн спорт цогцолбор орчимд 18 мянга гаруй айлын орон сууц, 14,0 мянган ажлын байр, худалдаа үйлчилгээний барилга байгууламжийг барихад нийт 2,1 их наяд төгрөг шаардлагатай байна”

“2017 онд гэр хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд нийслэлийн төсвөөс 16,8 тэрбум, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум нийт 26,8 тэрбум төгрөгийг зарцуулна” 

“2017 онд  БНХАУ-ын 132,2 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлаж, Замын Цагдаагийн газрын уулзварт гүүрэн гарц, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөр бетон гүүрнүүд шинээр барьж Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 20.9 км авто  замыг өргөтгөж шинэчлэх ажлууд эхэлнэ”

“Азийн хөгжлийн банкны 274,4 сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө, III, IV хороолол – Их тойруу, 7 буудал – Нисэх чиглэлд нэвтрүүлэх BRT буюу тусгай замын автобусны төслийг энэ хавраас эхлүүлнэ”

“Энэ онд  улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 10, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 5 цэцэрлэг барина”

“Боловсролын салбарт 2017 онд улсын төсвөөс 42,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сургууль, БНХАУ-ын 39,0 тэрбум төгрөгийн  буцалтгүй тусламжаар 7 сургууль, БСШУС-ын яам, төр хувийн түншлэлээр 29 сургууль барьж эхэлнэ”

“Нийгмийн халамжийн салбарт 3,7 тэрбум төгрөгийг зарцуулж халамжийн 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулна”
 
“Хэвтээ болон босоо чиглэлд тус бүр 12-14 км-ын урттай дугуйн зам барихад 3,6 тэрбум төгрөг шаардлагатай байна. 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгөөр дугуйн замыг барих ажлыг эхлүүлнэ” 

“Хэвтээ болон босоо чиглэлд тус бүр 12-14 км-ын урттай дугуйн зам барихад 3,6 тэрбум төгрөг шаардлагатай байна. 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгөөр дугуйн замыг барих ажлыг эхлүүлнэ”  

“2017 онд хот тохижилтын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжид 2,3 тэрбум, гудамж талбайн гэрэлтүүлэгт 2,0 тэрбум, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд 1,0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна”

Энэхүү “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн гадаад дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа уулзалтын үеэр танилцуулах юм.

А.Сэвжид

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 187 санал өгсөн байна.

Дээшээ