Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км авто замыг үргэлжлүүлэн өргөтгөх юм байна.
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад өнөөдөр “Захирлын нэрэмжит” 50 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
- 151990 дугаарт МОБИКОМ, СКАЙТЕЛ, ЮНИТЕЛ-ийн хэрэглэгчид ТӨРСӨН ОН САР ӨДӨР ХҮЙС-ээ бичиж явуулснаар суудал, мөр гаргах зүг, унших тарни зэргээ мэдэх боломжтой.
- Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит Стратегийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод боллоо.
- Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хийж эхэлсэн.
- "Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөр-ийн шинэ бүртгэл 2017 оны дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд бүртгэлийн өдрийг товлож, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийнэ гэж ТОСК-иас мэдээллээ.
- Олон улсад Агаарын чанарын индекс 500 хүрсэн тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг бөгөөд энэ үед хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөдөг аж.
- Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас “Насны хишиг”-ийн санхүүжилтийг харьяа аймаг, дүүргүүд рүүгээ өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.
- Төв банк төлбөрийн тэнцлийн 2016 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийг танилцууллаа.
- БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өрийн асуудалд орсон хөрш улсдаа туслах хэд хэдэн арга хэмжээнүүдийн талаар даваа гарагт мэдээллээ.
- Азийн өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг нэгдүгээр дивизионы хоёр дахь тоглолтондоо Сингапурыг 8:0-ээр хожив.
- Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна.
- Жүдо бөхийн Дюссельдорфын Гранпри тэмцээн хоёрдугаар сарын 24-26-нд болно.
- Дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай Монгол Улсын мастер оёдолчин, "Ур ундрах" компанийн захирал А.Алтантуяа зөвлөснийг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.
- УИХ дахь Ардчилсан намын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан зарлалаа.
- Монголбанк нэг долоо хоногтой, 214 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр (ЖДХ)-ээр арилжааллаа.
- Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон UEFA PRO зэрэглэлтэй Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс ирэх сарын 6-нд манай эх оронд ирэх юм.
- EFF буюу өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр эдийн засгийг "эмчлэх үү" нийтлэлийг ЭНД-ээс бүрэн эхээр нь уншаарай.
- Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнайг Ардчилсан намын нарийн бичгийн даргаар томилжээ.
- Багахангай дүүргийнхэн удахгүй болох монгол түмний уламжлалт сар шинийн баярыг “Архи хэрэглэдэггүй, тамхи бэлэглэдэггүй” баяр болгох уриалгыг дөрөв дэх жилдээ гаргасан байна.
ДЭЛХИЙД:
- ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркины бие гэнэт муудан, зуурдаар нас барсан талаар Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөрөө дэслэгч генерал Херберт Рэймонд МакМастерийг томилсон талаар CNN агентлаг мэдээллээ.
- Францын лигийн Лилль клуб ирэх улиралд шинэ менежертэй ажиллах болсноо зарлалаа.
- НАСА энэ Лхагва гарагт “Манай нарны аймгаас гадна орших гаригуудын тухай шинэ нээлтүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ” гэж зарлалаа.
- Эмэгтэйчүүдийн гольфийн аварга шалгаруулах Австралийн нээлттэй тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө.
- Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд болно.
- Ирэх зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдах Астана экспо-2017-д одоогийн байдлаар АНУ, Герман, Их Британи, Япон, Саудын Араб, Өмнөд Солонгос, Энэтхэг, БНХАУ зэрэг 106 улс орон, олон улсын 18 байгууллага оролцох хүсэлтээ ирүүлжээ.