Монголбанк 2014 онд Хятадын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулсан. Хэлэлцээрийн хугацаа ирэх наймдугаар сард дуусна.
Гэвч Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орсон өнөөгийн нөхцөлд своп хэлцлийн хугацааг сунгах шаардлага үүссэн. Өнгөрсөн ням гарагт ОУВС-тай хөтөлбөр тохиролцох болсон тухай Сангийн яам, Монголбанк, ОУВС хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр албаны хүмүүс энэ хэлэлцээрийг сунгах болсон тухай мэдээлэв. Бас нэг нааштай мэдээ дуулдсан нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр энэ асуудлыг хөнджээ.
Хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад бэлэн
байгаагаа Хятадын тал мэдэгдсэн байна. Юанийн своп хэлэлцээрийг дор хаяж гурван жилээр сунгаж, дүнг нэмэх тухай яригдаж байна.
Дахин хэлэлцээ хийх товоо энэ долоо хоногт төлөвлөсөн гэж мэдээлсэн ч хугацаа одоогоор тодорхойгүй байна.