DELL брэндийн нэрэмжит Dell Championship 2017 цахим спортын тэмцээн 2 сарын 18-19-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Нийт 3,5 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнийг Монголын ууган цахим спортын төвүүдийн нэг болох Game Arena төвтэй хамтран, тус төвийн 15 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм. Тэмцээнд нийт 32 багийн 160 тамирчид оролцон аваргаа тодруулсан юм.

DELL CHAMPIONSHIP 2017 DOTA2-ийн тэмцээнд Монголд төдийгүй олон улсад алдартай 425, Team force, New era гэх олон алдартай баг тамирчид оролцсон ба тэмцээний эхний өдөр 4 баг үлдэж сүүлийн өдөр 425, Team force, New era, Goons гэсэн 4 баг тамирчид финалд үлдэн тэргүүн байрны төлөө өрсөлдлөө.

Тэмцээний 3-р байрны төлөө тулаанаас 425 болон GOONS баг хоорондоо тоглон GOONS 1 ялалттай, 425-р баг 2 ялалттайгаар 3-р байрны эзлэн болж, PC mall дэлгүүрийн гарын бэлэг болон 500 000 төгрөгийн шагнал авсан бол тэргүүн байрны төлөө NEW ERA, TEAM FORCE багууд тоглож, 2-р байранд NEW ERA багийн тамирчид шалгаран PC mall дэлгүүрийн гарын бэлэг болон 1 000 000 төгрөгийн шагнал, Тэргүүн байранд TEAM FORCE баг орж, PC mall дэлгүүрийн гарын бэлэг болон супер шагнал болох 2 000 000 төгрөгийн шагналыг авлаа.
Тэмцээний үеэр Dell брэндийн тоглоомчдод зориулсан Dell Pandora болон энтертайнмент хэрэглээнд зориулсан Dell XPS загварын шинэ компьютеруудыг хэрэглэгчиддээ танилцуулсан бөгөөд финалын тоглолтууд Dell XPS компьютерууд дээр болсон юм.
Энэхүү тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Game Arena төв, ерөнхий ивээн тэтгэгчээр дэлхийн технологийн тэргүүлэгч брэнд Dell болон эх орондоо технологийн дэвшлийг түгээгч PC mall дэлгүүр ажиллаа. Тэмцээний шууд дамжуулалтыг NewMeta баг хариуцаж ажиллаа. Тэмцээний тоглолтуудын бичлэгийг үзэх боломжтой :
Dell брэндийн Монгол дахь албан ёсны түнш PC mall сүлжээ дэлгүүр дээрх шинэ загварын гэймэр компьютерууд болон бусад бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр, 2-3 жилийн баталгаат хугацаа, борлуулалтын дараах албан ёсны засвар үйлчилгээтэйгээр хэрэглэгчиддээ 10 дахь жилдээ хүргэж байна.