Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өнгөрсөн оны намар нам доторх сунгаанд нэрээ дэвшүүлж байв.
Гэвч ялагдал хүлээсэн тэрбээр ирэх сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон юм. Харин энэ удаад тэрээр хувийн бизнес эрхлэх болсон талаар тус улсын хэвлэлд онцолжээ.
Тухайлбал, сүлжээ зочид буудалтай “Аккор Хотелс” компанийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, гадаад харилцааны асуудлыг эрхэлсэн захирлаар томилогджээ.
Тус компанийн мэдээлж буйгаар Н.Саркози энэхүү албыг 2018 он хүртэл хаших аж. “Аккор Хотелс” компанийн Ерөнхий захирал Себастьен Базен мэдэгдэхдээ “Н.Саркозигийн олон улсын асуудлаарх туршлага, дэлхийн геополитикийн асуудлаар мэргэшсэн байдал нь манай байгууллагын хувьд давуу тал байх болно” гэжээ.
Н.Саркози 2016 оны намар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр “Бүгд найрамдахчууд” намын доторх сунгаанд нэрээ дэвшүүлж байсан.
Хэдийгээр түүнийг хамгийн ялах магадлалтай хүний нэг гэж онцолж байсан ч нам доторх сунгааны эхний шатны сонгуулиар ялагдал хүлээсэн билээ.
Эх сурвалж: Вести