Монголбанк нэгдүгээр сарын гадаад худалдааны дүнг танилцуулав.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдаа 33 хувиар өсч, 705 сая ам.долларт хүрчээ. Экспорт, импортын аль аль нь өссөн нь үүнд нөлөөлсөн байна.
Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 151 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарав. Нефть, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импортын үнэ өссөн хэдий ч нүүрс, зэсийн экспортын үнэ өссөнөөс худалдааны нөхцөл өмнөх сараас сайжирсан байна.
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин зүйлүүдийн нэг. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нэгдүгээр сард 165 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 27 сая ам.доллараар өссөн байна.
ХӨРШ ОРНУУДТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА
Нийт бараа эргэлтийн
- 68 хувь буюу 479 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай,
- 11 хувь буюу 84 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 58 хувиар тус тус өссөн байна.
ЭКСПОРТ
Өнгөрсөн сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буюу 99 сая ам.доллараар өсөв. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нийт экспортыг 32 нэгж хувиар өсөхөд нөлөөлсөн. Бусад төрлийн экспорт нийт экспортыг 2.6 нэгж хувиар буурахад нөлөөлжээ.
Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 5 нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 2 нэгж хувиар буурсан байна.
Уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс голлон шалтгаалж 108 сая ам.доллараар өсөв. Мал аж, ахуйн түүхий эдийн экспорт үнэ буурснаас голлон шалтгаалж 3.9 сая ам.доллараар буурсан байна.
Харин аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт биет хэмжээ өссөн хэдий ч үнэ буурснаас 2.6 сая ам.доллараар буурчээ.
ИМПОРТ
Нэгдүгээр сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар буюу 78 сая ам.доллараар өссөн. Өсөлтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл
- Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өсөлт 18 нэгж хувийг,
- Нефтийн бүтээгдэхүүний өсөлт 14 нэгж хувийг,
- Хэрэглээний бүтээгдэхүүний өсөлт 6 нэгж хувийг тус тус эзэлжээ.
Хэрэглээний бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 6 нэгж хувиар буурсан бол нефтийн бүтээгдэхүүний жин 6 нэгж хувиар өсчээ.
Импорт тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 69 сая ам.доллараар, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 9 сая ам.доллараар тус тус өсчээ.
Хэрэглээний бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ, үнэ нэмэгдсэнээс уг бүлгийн импорт 12 сая ам.доллараар өсчээ.
Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 61 хувиар өссөн нь уг бүлгийн импортын тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалсан байна.
Харин нефтийн бүтээгдэхүүний импорт 96 хувиар өсчээ. Хилийн үнэ 2013 оноос буурсан ч нэгдүгээр сард тонн тутамд 564 ам.долларт хүрч, дөрвөн сар дарааллан өсөөд байна.