Айдаст автуулж, талцалд татан оруулсан халуун сэдвүүд өвлийн жихүүн өдрүүдийг “дулаацуулж” буй. Санхүүгийн сахилга бат тулгасан ОУВС-гийн нөхцөл ядарсан эдийн засгаа арай ядан чирж яваа хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөхийг хэдэн талаас хэлэлцэж байна. Нэг хэсэг нь энэ хатуу шаардлага баялаг бүтээгчдийг элгээр нь хэвтүүлж, хамраар нь газар хатгуулна хэмээн шивнэж байхад, нөгөө нь шил шилээ дарсан шинэ мөнгөний чимээ хувийн хэвшилд гэгээ татуулна хэмээн уужирч сууна.
Монголд тулгаж буй шинэ шаардлага баялаг, балгийн алийг нь дагуулахыг тааж хэлэхэд одоогоор нэн эрт. Гэвч галт тэрэг хөдөлж, Монголын Засгийн газар, ОУВС хэдийнэ хэлэлцээрийн ширээний ард суусан тул тохиролцооноос буцахад оройтсон ч байж мэднэ. Хариуцлага хүлээсэн энэхүү алхам он дамнан, засаг дамжин сунжирсан ч сая нэг шийдэлд хүрлээ. Тэд Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээ зарлав.
Хувийн хэвшилд халтай жил болох уу
Тэгвэл энэ хөтөлбөр Монголын эдийн засгийн өсөлтийн тулах цэг болсон бизнесийн салбарт хэрхэн нөлөөлөхийг тандъя. Шинэ долоо хоногийг ярих сонин хачинтай эхлүүлсэн мэдэгдэлд анхаарлаа хандуулахаас аргагүй. Монгол Улсын Сангийн сайд, төв банкны тэргүүн, ОУВС-гийн төлөөлөгч оролцсон энэхүү мэдэгдлээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хэлсэн үгийг онцолж болмоор. Тэд энэ үеэр ирэх жилүүдийн мөнгөний бодлогын өнгийг тодорхойллоо.
“Төв банк зөвхөн мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд анхаарна. Өмнө нь хэрэгжүүлж байсан төсвийн шинжтэй төсөл, арга хэмжээнүүдээ зогсооно. Ингэж мөнгөний бодлогыг хатуу төлөвт барина. Хэрэв эдийн засагт эерэг шинж илэрвэл мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ” хэмээн тэрбээр мэдэгдлээ. Мөн ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матай ч мөнгөний бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ноён Коши Матай “Хөгжлийн банкны тухай хуулийг цэгцэлнэ. Монголбанк зөвхөн мөнгөний бодлогын үндсэн чиглэл болох үнийн тогтвортой байдлыг хангахад анхаарна. Төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй. Төв банкны мөнгөний бодлого хатуу байх байр сууринд Монголбанкны удирдлагууд болон ОУВС нэгдэж чадсан” хэмээн мэдэгдсэн юм.
Бие биенийхээ мэдэгдлийг давтаж онцолсон энэ хоёр эрхмийн ярианаас ирэх жилүүдэд мөнгөний бодлого хатуу төлөвт хадгалагдахыг түвэггүй мэдэж болно. Өөрөөр хэлбэл, төв банк өөрийн гол зэвсэг болсон жишиг хүүгээрээ дамжуулан мөнгөний бодлогын амыг татах нь. Ингэснээр хувийн хэвшил санхүүжилт татахад улам ч хүндэрч болзошгүй.
Санхүүжилт татах боломж хумигдахтай зэрэгцээд худалдан авалт буурч магадгүй байгаа. Манай бизнес эрхлэгчдэд төр болон олон нийт гэсэн хоёр гол худалдан авагч бий. Өрхийн орлого буурч, иргэд зарцуулалтаа эрс танаж буйг бид мэднэ. Зэрэгцээд төр ч зардлаа танах шаардлагатай нүүр тулчихаад байгаа.
Дээр, дооргүй зардлаа танаж, нийгмийн халамжаа хазаарлаж буй нь төр төдийгүй иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Валютын сантай хамтарсан хөтөлбөр бизнест хүндээр тусах эрсдэл бий” хэмээн “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Үүнээс үзэхэд хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшилд халтай байх төлөв бууж байна.
Монгол Улс ирэх жилүүдэд ямар замаар замнах нь тодорч эхэллээ
Энэ нь уг хөтөлбөрийг буруутгах нэг шалтгаан болоод буй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөр Монгол Улсад тогтвортой байдал авчрах сайн талтайг анзаарав уу. Хамтарсан хөтөлбөрийн сураг дуулдахаас ч өмнө буюу сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай бизнес эрхлэгчдийн байдал хүндэрч эхэлснийг тэд учирладаг. Манай компаниуд тэсч үлдэх тактик хэдийнэ хэрэгжүүлээд эхэлсэн. Хэдхэн жилийн өмнө жилийн 7.5 тэрбум төгрөгийн орлоготой байсан компани өдгөө 700 сая төгрөг ч олж чадахгүй байгаагаа учирладаг.
Зарим нь бүр хэдийнэ үүдээ бариад эхэлсэн. Өнгөрсөн онд Монголын гэх тодотголтой хоёр компани тутмын нэг нь үүдээ барьсан гашуун мэдээг Үндэсний статистикийн хороо энэ оны эхээр мэдээлэв. 2016 оны эцсийн байдлаар манайд 134 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 66 мянга нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Ийм л баргар байдал бизнест нүүрлээд буй тул хөтөлбөр хэрэгжүүлэхээс яах билээ.
Шинэ мөнгөний сайн чимээ
Саараас гадна сайныг дагуулж байгаа нь бидний сонгосон зам. Бизнес эрхлэгчид үр ашиггүй зардлаа танаж, оновчтой бүтцээр ажиллаж сурсныгаа олзуурхдаг. Санхүүгийн эдийн засгийн их сургуулийн багш, доктор Д.Гэрэлмаа “Эдийн засгийн энэ хүнд байдал нь бизнес эрхлэгчдэд зөв цочроо өгсөн. Макро эдийн засгийн хүндрэл бизнес эрхлэгчдэд сорилтоо боломж болгон харахад хүчтэй нөлөөлжээ. Тиймээс тэд үйл ажиллагаагаа илүү цомхон, оновчтой болгосон нь анзаарагдаж байна.
Мөн үйл ажиллагаагаа экспортод чиглүүлж байна. Аль болох дэлхийн зах зээлд гарах гэж хичээдэг болсон” хэмээн ярилаа. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын болон Олон улсын валютын сан бодлогын тодорхой байдлыг амлаад байна. Тогтвортой бус, тодорхойгүй байдал Монголын хорт хавдар хэмээн гадаад, дотоодын шинжээчид хэлдэг. Тэгвэл Монгол Улс ирэх жилүүдэд ямар замаар замнах нь бараг л тодорч эхлээд байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд үйл ажиллагааны төлөвлөлт хийх, урьдчилан тооцох, цаг хожих боломжийг дагуулах сайн талтай.
Бас “ногоон”-ыг номхотгох боломж олгох нь. “Ноён” долларын ноёрхол дуусч, төгрөгийн уналт төгсөх цаг ирлээ. Итгэхгүй бол төв банкны төгрөгийн албан ханшийн муруйг тогтож хараарай. Амралтын өдрийг үл ажран хийсэн албаныхны мэдэгдлээс нэгхэн хоногийн дараа монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг нэг төгрөгөөр шууд чангарч эхэллээ. Ам.долларын ханшийн өсөлт манай бизнесийн уналтын нэг шалтгаан байсан нь үнэн.
Өнгөрсөн онд л гэхэд ам.долларын ханш чангарснаас дотоодын аж ахуйн нэгжүүд бараг их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэвэл та итгэх үү. “Ногоон”-ы ноёрхол ийм л дарамтыг манай дотоодын бизнес эрхлэгчдэд үзүүлжээ. Харин ирж буй саруудад энэ байдал өөрчлөгдөнө. Учир нь ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал манай 10 гаруй тэрбум ам.долларын эдийн засагт цутгах гэж байна. Дахиад нэг сайн мэдээ. Монголоор овоглосон олон улсын зах зээл дэх бондын ханш шинэ долоо хоногоос цойлж эхэллээ.
Олон улсын зах зээл дэх бондын ханш цойлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай Чингис бондын ханш таван хувиар өслөө. 89 нэгж байсан энэ үнэт цаас өдгөө 93 нэгжийг даваад байна. Богино хугацаанд огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш. Хэдхэн хоногийн өмнө 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай Чингис бондын ханш даваа гарагийн байдлаар 1.9 хувиар өсөж, 100 нэгжийг шүргэж байна.
Ингээд зогсохгүй хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуулчилсныг “Reuters” уламжлав. Хөрөнгө оруулагчид Монголыг алга ташин хүлээн авч буй нь энэ. Шинэ мөнгөний мэдээ зөвхөн ханшийн муруйг өсгөөд зогсохгүй нь. Манай улс цаашлаад Монголын гэх тодотголтой бизнес эрхлэгчид хилийн чанадаас хөрөнгө оруулалт татахад эерэг нөлөө үзүүлнэ. Ийм жишээ олон улсад цөөнгүй бий. Одоогоос дөрвөн жилийн өмнөөс ОУВС- гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн Ямайк улсыг жишээ болгоё.
Тус улсын бизнесийн салбар энэ хэдэн жилд сэргэжээ. Тиймээс BMI байгууллагаас Ямайкийн бинесийн салбар хөл дээрээ бат зогссон тул ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүч болно гэж үзэж байна. Зарцуулалтаа танана гэдэг хэнд ч амар биш нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь эргээд Монголын хэтийн хөгжлийг баттай болгож чадвал нэг, хоёр жилийн таналтыг даваад гарч болохгүй гэж үү.
Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэдэг үг бий. Эцэст нь Сангийн сайдын аргаа барсан үгээс эшлэе. “Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид ОУВС-тай хөтөлбөр тохирно гэдэг нь Монгол Улсын эдийн засаг доошоо унахдаа аль хүртэл унах доод шал, доод хил хязгаараа тогтоогоод авч байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирна. Төр зардлаа багасгаж, хувийн секторыг дэмжих бодлогыг Засгийн газар, Монголбанк, ОУВС дэмжиж байгаа. Эм хэдий анагаах увдистай ч ууж байх үед гашуун байдаг.
Тийм учраас энэ 2017 оныг Монголын ард түмэн, бизнес эрхлэгчид тэвчээрэй. Энэ богинохон хугацаанд эдийн засгийнхаа бүтцийг өөрчилж, санхүү төсвийнхөө сахилга батыг сайжруулж авах шаардлагатай байна гэдгийг учирлаж хэлэхээс өөр аргагүй байна” хэмээснийг ухаарахаас аргагүй
Г.Байгал