Нийслэлийн утааны нэгдүгээр бүс буюу агаарын бохирдол хамгийн ихтэй гэх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нэгэн өрх түүхий нүүрснээс бүрмөсөн татгалзахаар шийджээ.
Орон нутгаас 2004 онд нүүж ирмэгцээ тус хорооны оршин суугч болсон Н.Батынх хоёр жилийн өмнөөс нойтон аргалыг нүүрсний үртэстэй хольж, ахуйн хэрэгцээнийхээ түлшийг базааж эхэлсэн байна. Анхны өвөл 7.5х8.5 метрийн хэмжээтэй байшиндаа уг түлшээр боломжийн дулаахан өвөлжсөн аж. Тиймээс өнгөрсөн зун гагнуулж хийлгэсэн хоёр хэвээр түлш үйлдвэрлэж, айл саахалтынхаа 10 гаруй өрхөд нэг портерыг нь 70 мянган төгрөгөөр борлуулсан байна.
“Авсан айлууд ам сайтай байгаа. Ялангуяа, өндөр настай хүмүүс зуухандаа хийхэд нүүрс шиг пургихгүй, аргал үнэртээд аятайхан юм. Ирэх өвөл дахиад авна гээд одооноос захиалга өгч байна” хэмээн гэрийн эзэгтэй ярив. Эднийх байшинд зориулсан төслийн зуухтай аж. Түлшнээсээ нэг удаад 6-7 ширхгийг хийхэд 2-3 цаг асна. Хоол, цайгаа ч болгоод авдаг гэнэ.
24.000 төгрөгийн үнэтэй дулаан баригч авахын тулд хүүхдийн мөнгөө хүлээдэг
Цаашдаа хийх аргаа боловсронгуй болгож, олноор нь хийхгүй бол энэ их нойтон аргал барагдахгүй нь” хэмээн гэрийн эзэн хашааны нэг буланг тэр чигт нь эзэлсэн овоолоостой хур аргал руу заав.
Эдний хороо 60 гаруй малчин өрхтэй. Н.Батынхтай адил нойтон аргалыг модны үртэстэй зуураад түлшээ базаадаг айл мэр сэр бийг хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар ярив. Улаанчулуутын хогийн цэгтэй баруун урд хэсгээрээ хиллэдэг энэ хороо нийт 4000 гаруй өрхтэй. Бүгд зуух галлаж амьдардаг байна. Амьжиргааны түвшин нэлээд доогуур. Ялангуяа, Улаанчулуут хавиар амьдардаг айлууд пүүз, дугуй гэх мэт хоёрдогч түүхий эд шатаах нь их тул байнга хяналт тавихаас аргагүйд хүрдэг аж.
Утаагүй зуухыг ийш тийш тараагаагүй
Дөрвөн жилийн өмнө тус хорооны бараг ихэнх өрх утаагүй буюу төслийн зуух авчээ. “Төслийн зуухыг хөдөө гадаа зарж үрсэн, идэш тэжээлээр сольсон гэх яриа их гарсан. Танайд байдал ямар байгаа бол” гэж асуухад “Манай энэ хавиар зуухаа хөдөө гаргасан айл байхгүй. Маркаар нь шалгаж байгаа шүү дээ” хэмээн Л.Төмөрбаатар тайлбарлав. Хамгийн гол нь энэ зууханд түлэх зориулалтын түлш байхгүй, байсан ч иргэдэд тэр бүр хүрэхгүй тул утаагүй зуухны ашиг тус гараагүйг тэрбээр нэмж онцолсон юм.
Бид энэ хорооноос гараад СХД- ийн 7 дугаар хороог зорив. Зүүн болон Баруун салааны уулзварт, хонхор газар байрладаг учраас тус хорооны агаарын чанарын индекс хамгийн өндөр буюу гадаад орчинд гарахгүй байхыг зөвлөх хэмжээний түвшинд хүрдэг. Хорооны Засаг дарга Н.Оюунчимэгтэй уулзахаар өрөөнд нь орвол өрхүүдийг зах зээлийн судалгаанд хамруулсан асуулга хурлын ширээн дээр нь тарсан байлаа.
Ихэнх нь “Сарын орлогын хэмжээ 150 мянга хүртэл, 150-300 мянга” гэснийг нь дугуйлсан харагдана. “Манай хороонд гэр хорооллын 4661 өрх бий. Үүнээс 60 гаруй өрх л дулаанаа цахилгаанаар шийдэж байна. Бусад нь төслийн зуухаа галлаж байгаа. Утааг бууруулахад иргэдийн оролцоо үнэхээр хэрэгтэй байна” гэсээр бидний яриа эхлэв.
Үр дүнгүй төслүүд
Н.Оюунчимэг дарга агаарын бохирдлыг бууруулах ямар ч ажил эхлүүлсэн үр дүн нь иргэдийн амьжиргааны түвшнээс шууд шалтгаалахыг илтгэх хэд хэдэн баримт дэлгэлээ. Саяхан дулаан баригч төхөөрөмж борлуулах төслийг нэгэн хувийн байгууллагаас хэрэгжүүлжээ.
Түлшний зарцуулалтыг багасгахын зэрэгцээ дулаанаа зургаан цаг барьдаг, 40 мянган төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг 24 мянган төгрөгөөр борлуулахаар болсон байна. Төхөөрөмжийг 235 өрхөд үнэгүй тарааж, үлдсэнтэй нь тооцоо хийх гэтэл хүүхдийн мөнгө, тэтгэвэр буухаар хийе гэсэн хариу өгчээ. “24 мянган төгрөгийн үнэтэй эдийг худалдаж авч чадахгүй байхад бид үүнээс илүү хямд ямар ажил хэрэгжүүлэх вэ” хэмээн тэрбээр халаглалаа.
Түүнчлэн айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах бас нэг ажлыг дүүргийн хэмжээнд эхлүүлэхээр өрхүүдээс судалгаа авч байгаа юм байна. Гол шаардлага нь тухайн байшин бүхэлдээ нэг л төрлийн материалаар боссон, суулт өгөөгүй, баригдаад удаагүй байх ёстой аж. Гэтэл гэр хорооллын дийлэнх байшин энэ шаардлагыг хангаж чадахгүй байна. Урьдчилсан байдлаар судалгаа хийхэд 24 дүгээр хорооны тав, 7 дугаар хорооны найман байшин л арай гэж шалгуурт тэнцжээ.
Сонгож авсан байшингаа Цагаан сарын дараа дулаалаад, үр дүн нь ямар байгааг тав, аравдугаар сард шалгах аж. Амжилттай болбол ирэх жил хүйтний улирлаас урьтаж хэрэгжүүлэх юм байна. Төслөөр 6х8 метрийн хэмжээтэй нэг байшин дулаалах үнийг хоёр саяар тооцжээ. Үүний 1.5 саяыг төслийн, 0.5 саяыг тухайн өрхийн санхүүжилтээр босгоно. Гэтэл айлууд мөн л ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Гэтэл оны өмнө болсон агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнгээр хамгийн их сурталчилсан төхөөрөмж нь 2.4 сая төгрөгийн үнэтэй. Шөнө нь дулаанаа хуримтлуулж, өдөр нь түгээдэг тус зуухыг аваад тавьчихвал уг нь шөнийн цахилгааны хэрэглээний хөнгөлөлтийг айл өрхүүд бодитоор эдэлнэ. Харамсалтай нь 24 мянгаар дулаан баригч худалдаж авч чадахгүй байгаа иргэд 2.4 саяар яаж авах вэ гэдэг нь үнэхээр асуудал болоод байгааг иргэдтэй хамгийн ойр ажилладаг, төр захиргааны нэгж хариуцсан дарга Н.Оюунчимэг хэлж байна.
Шийдэл нь эрчим хүчний хөнгөлөлт биш орон сууц
Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн ч утаа багассангүй. Цэвэр агаараар амьсгалахыг хүссэн иргэдийн бухимдал ч намжихгүй байна. Үүний шалтгааныг агаарын чанарын индекс хамгийн өндөртэй бүсийн Засаг дарга нар бодит амьдралд буухгүй шийдвэр гаргасантай холбож байна. Өөрөөр хэлбэл, ажлаасаа тарж ирээд хоол, цайгаа хийдэг цагт цахилгааны хөнгөлөлт үйлчлэхгүй бол иргэд нүүрсээ түлсээр л байх нь. Харин эрчим хүчний салбарынхан аюулгүй байдлын үүднээс оргил ачааллын үеийн хэрэглээг хөнгөлж болохгүйг анхааруулж буй.
Үнэхээр ч цахилгааны холболт нь оргил ачааллыг даах чадваргүй, түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг СХД- ийн Онцгой байдлын хэлтсийнхэн шалгаж, илрүүлсэн байна. Хэдийгээр иргэдэд заавар, зөвлөмж өгсөн ч гэр хорооллын цахилгааны шугам, дэд бүтцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай. “Өмнө нь төслийн зуухыг буруу галласны улмаас түймэрт автсан эмгэнэлтэй түүх бий. Жоохон юмнаас л гал ноцно шүү дээ” гэж Л.Төмөрбаатар анхаарууллаа.
4661 өрхийн 60 гаруй нь л дулаанаа цахилгаанаар шийдэж байна
Гэтэл ойрын хэдэн жилд тус хороодын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн ажил тусгагдаагүй байгаа аж. “Уг нь иргэдийн хамгийн их хүсдэг зүйл нь дахин төлөвлөлт. Одоо байгаа хөрөнгөө төвийн дэд бүтэцтэй холбогдсон, дулаан байраар сольчихвол нүүрс түлэхгүй шүү дээ. Бид Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүдийг яаж ийгээд урагшлуулаач гэсэн хүсэлт тавьсан” хэмээн Н.Оюунчимэг хэлсэн юм.
Эс бөгөөс хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар Улаанбаатар хотыг задалж, дагуул хотууд байгуулж байж утаанаас ор мөргүй салах биз ээ. Н.Батынх шиг нүүрснээсээ татгалзах иргэдийн ухамсар, идэвх зүтгэлээс гадна эдийн засгийн чадавхаас агаарын бохирдол буурах эсэх нь шууд шалтгаална. Үнэндээ улаанбаатарчууд уурлаж жагссан ч урин цагийг утаатайгаа л угтаж байна, энэ жил.
- Урьдчилсан байдлаар судалгаа хийхэд 24 дүгээр хорооны тав, 7 дугаар хорооны найман байшин л арай гэж шалгуурт тэнцжээ.
- 24 мянгаар дулаан баригч худалдаж авч чадахгүй байгаа иргэд 2.4 саяар яаж авах вэ гэдэг нь үнэхээр асуудал.
- Цахилгааны холболт нь оргил ачааллыг даах чадваргүй, түймэр гарах өндөр эрсдэлтэй байгааг СХД-ийн Онцгой байдлын хэлтсийнхэн шалгаж, илрүүлсэн байна
З.Цэлмэг