21-н аймгийн аварга шалгаруулах Үндэсний Лигийн бүсийн аваргын төлөөх тун ширүүхэн тулаанууд болж өнгөрлөө.
Зүүн бүсийн аваргын төлөө цувралын зургаа дахь тоглолт Сүхбаатар Альянс-тех болон Эрдэнэт Икон багууд бас нэгэн гал гарсан тоглолтыг хийж нэмэлт цагт аваргууд тодров.
Улирлын шилдэг легионер Andre Winston-г нутаг буцаасан Эрдэнэт Икон баг тоглолтын эхнээс санаачлагыг авч тоглохыг оролдож байсан юм.
Шийдвэрлэх үеийн сүүлийн нэг минут хүртэл онооны давамгайлалаа хадгалсан ч тоглолтын төгсгөлийг Сүхбаатар Альяанс-тех Marvell Harris-н нэмсэн довтолгоогоор үндсэн цагт оноог тэнцүүлж нэмэлт цагийг сунгасан юм.
Нэмэлт цагт Г.Цэнгүүнбаяр гайхалтай тоглолтыг үзүүлэн 10 оноо авснаас гадна, багийн лигонер Carl Blair цаг дуусахад 6 секунд дутуу байхад дундын зайн шидэлт амжилттай болгож нэг оноо болсноор, Эрдэнэт Икон баг сүүлийн довтолгоог хийхээр болсон юм.
Тоглолтын хамгийн сүүлийн довтолгоог Charles Funches дундын зайн шидэлт хийн амжилтгүй болж Сүхбаатар Альяанс-тех баг зүүн бүсийн аваргаар тодров.
Уг тоглолтонд Kim Chon IL багаа тэргүүлэн 25 оноо, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол Г.Цэнгүүнбаяр 23 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт, Carl Blair 20 оноо, 11 оновчтой дамжуулалт, Б.Батзолбоо 18 оноо, 9 самбараас бөмбөг авалт, M.Harris 13 оноо, 15 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэснээр баг нь хожиход хангалттай байлаа.
Харин Эрдэнэт Икон багаас Charles Funches 23 оноо, 24 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн гайхалтай тоглолтоо үзүүлсэн бол, Д.Чадраабал 23 оноо, Сумъяа 18 оноо, Sim Kum Byol 15 оноо, Гантулга 12 оноо, Батмагнай 10 оноо тус тус авсан ч хожиход хангалтүй байлаа.
Мөн нэгэн сонирхолтой үзүүлэлт байгаа нь ердөө нэг оноогоор хожигдсон Эрдэнэт Икон баг тус тоглолтонд 20 удаа торгуулийн шидэлт алдсан хэмээн МҮСБХ-ноос мэдээлэв.