Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Өвөрхангай аймгийн зарим сумдад малын хивэг, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэлээ.
Сайдын тушаалаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлж, 100 орчим байгууллага, 80 орчим иргэн 300 орчим сая төгрөгийн хивэг, тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хандиваар цуглуулжээ.
“Малчдад туслах сайн санааны аян”-ы хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй сумдад малын тэжээл, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хүргэж буй бөгөөд энэ сарын 20, 21-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баянгол, Хайрхандулаан суманд ажилласан юм.
Есөнзүйл сумын малчдад арван тонн хивэг, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг өгсөн бөгөөд энэ үеэр Д.Батсүх, Б.Хүрэлтогоо, Т.Соном нарын тус сумаас төрсөн Хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтнуудад цол тэмдгийг гардуулж, Сайдын нэрэмжит шагнал, гарын бэлэг гардуулав. Мөн сумын Засаг дагын зөвлөлөөр хэлэлцэж, өрх толгойлсон, ахмад настнуудад тусламжийн зүйлийг хандивласан юм.
“Өвөлжилт энэ жил дажгүй байна. Цас багатай өвөлжлөө. Хавартаа яах нь уу. Одоохондоо цөөхөн малтай болохоор хөдөө гарахгүй сумандаа л байна. Сумын төвдөө тавь орчим хэдхэн малтай, хүүхдээ сургуульд зөөж байна. Малынхаа тоог өсгөчихвөл ч болоод л явчихна. Суманд зорилго байвал амьдрал байна. Залуусыг малжуулах төсөлд хамруулвал гэж боддог” хэмээн Есөнзүйл сумын малчин н.Батлхагва ярьж байв.
Өвөрхангай аймгийн хувьд энэ жил цас их ороогүй сайхан өвөл болж байна гэдгийг малчид хэлж байсан ч цаг наашлаагүй тул үлдсэн хугацаанд ч сонор сэрэмжтэй байх нь чухал гэдгийг П.Сэргэлэн сануулж байлаа.
Энэ сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймагт 5000 тонн өвсийг үнэгүй, 5218 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор болсон. Мөн отроор өвөлжиж байгаа малчдад дулаан хувцас, цахилгаан үүсгүүр зэрэг нэн шаардлагатай бараа, материалыг хүргэхээр болсон юм.