“Ургаа мэдэхгүй хүн усаа мэдэхгүй малтай адил”, “Ухаан орж ургаа таних”, “Удам холдвол ухаан нэмнэ” гэдэг үгс өвгөдөөс минь өвлөгдсөөр ирсэн нь учиртай. 1924 онд монголчуудын 95 орчим хувь нь ургийн овгоо мэддэг байсан гэдэг. Гэвч социализмын жилүүдэд ургийн овгийг халж хаяснаас хойш бид эцгээрээ овоглосоор өдийг хүрчээ. Үүнтэй хамт угийн бичиг хөтлөх гэдэг зүйл бараг мартагдсан гэж хэлж болно. Энэ нь хүн амын дунд цус ойртоход нөлөөлсөн болохыг судалгаагаар тогтоогоод байна.
Тухайлбал, үндэсний хэмжээнд 11 системийн 340 гаруй генээр удамшлын тархалтыг гаргаж ирсэн байдаг. Судалгааны тооцооллыг тайлбарлавал, олон улсад цус ойртолтыг хэмждэг 0-1-ийн хооронд утга авдаг F коэффициент гэж бий. Хэрэв тэгтэй тэнцүү байвал тухайн хүн амын дунд цус ойртолт байхгүй.
Харин нэг рүү дөхвөл цус ойртолт байна гэсэн үг. Энэ аргаар Монгол Улсын аймаг болгонд тооцоолол хийхэд тэгтэй тэнцэж байгаа аймаг нэг ч гарсангүй. Өөрөөр хэлбэл, аймаг бүрт гурав, дөрөв дэх үеэ мэдэхгүй, цусан төрлийн хамааралтай үр удмууд хоорондоо гэрлэхэд илэрдэг цус ойртолтын хэлбэр илэрчээ.
Угийн бичгээ хөтлөлгүй 91 жилийг үджээ
Ураг удам, удамшлын талаар судалдаг эрдэмтэн судлаачид үүнийг үндэсний хэмжээний аюул гэж үзэн үндэсний зөвлөлгөөнийг энэ сарын эхээр зохион байгуулсан юм. Зөвлөлгөөний үеэр Монгол ураг удам, уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдорж “Угийн бичигтэй болсноор хамаатан саднаа мэдэхгүй цус ойртох явдлаас зайлсхийх боломжтой.
Жишээлбэл, орчин цагийн монгол хэлэнд ураг төрлийн нэр томъёо 100 гаруй бий. Үүнийг мэдэхгүйгээс болоод миний ахын эхнэрээс гарсан эрэгтэй хүүхэд гэж олон үгээр болхи ярьдаг. Манай нөхрийн хамгийн бага дүүгийн авгай гэхийн оронд бага ажин, ээжийн төрсөн дүүгийн гэр бүлийн хүн гэхийн оронд нагац бэргэн гэх мэтээр төрөл саднаа зөв үгээр дуудаж, ураг удмаа мэдэх нь нэн тэргүүнд тавигдах асуудал болжээ” гэсэн юм.
ЦУС ОЙРТОЛТЫН ДАГУУЛ БУЮУ ОЮУНЫ ХӨГЖЛИЙН СААТАЛ
Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлсон. Энэ генийн сангийнхаа 50 хувийг ээжээсээ, үлдсэнийг нь ааваасаа авдаг гэсэн үг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж ангилдаг.
Шууд нь цусан төрлийн хамаатай хүмүүс хоорондоо гэрлэх, алсуур нь нэг нутаг усны, ойр амьдардаг хүмүүс олон үеэрээ хоорондоо гэрлэх юм. Харин Монголд цусан төрлийн холбоотой хүмүүс ураг барилдах нь түгээмэл үзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна. Цус ойртолтыг сүүдэр мэт дагаж явдаг нэг зүйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал юм.
Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд цус ойртолтын илрэл бөгөөд биеийн дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар нь доройтдог аж. Гэтэл сүүлийн үед хүн амын дунд эдгээр шинж тэмдэг тод илэрч байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн мэдээлснээр 2005-2009 он хүртэлх дөрвөн жил хагасын хугацаанд улсын хэмжээнд 689 хүүхэд төрөлхийн гажигтай төржээ. Харин 2014 оноос 2015 оны эхний зургаан сар буюу 1.5 жилийн хугацаанд 1280 хүүхэд гажигтай төрсөн гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, шинээр төрж байгаа хүүхдийн 0.8 хувь нь гажиг, согогтой байжээ.
УДМЫН САНГИЙН ХОЛБОО 10 ДАХЬ ҮЕЭС ХАМААРАЛГҮЙ БОЛДОГ
Хүний аав, ээжээс нь дээш ес дэх үед удмын сангийн холбоо 0.19 хувь болж, 10 дахь үеэс огт хамааралгүй болдог ажээ. “Есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг монгол ёс заншлын утга үүний илэрхийлэл. Иймээс есөн үеэ бүрэн мэддэг болоход, цус ойртолтоос сэргийлэхэд угийн бичиг зайлшгүй хэрэгтэй гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Угийн бичиг хэрхэн хөтлөх талаар Монгол ураг удам, уламжлалын холбооны тэргүүн Ж.Түдэвдоржоос тодрууллаа.
-Угийн бичиг гэж юу вэ?
-Угийн бичиг гэж нэг удамтай ах дүү, төрөл төрөгсдийг хүн бүрээр тэмдэглэж, үе улируулан хөтлөхийг хэлнэ. Нэг ёсондоо удам угсааны тайлбар толь гэсэн үг юм даа.
-Угийн бичгийг хэрхэн хөтлөх вэ?
-Юуны өмнө удам угсааныхаа тухай мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Эхлээд ойр дотнын хүмүүсээсээ асууж сурагла. Бүр цаашлаад Үндэсний архивын газарт хандаж болно. Учир нь тайж, ноёдын угсаа гаралтай холбоотой бичиг баримт, хүн амын тооллогын баримтууд тэнд хадгалагдаж байдаг юм. Энэ хоёр төрлийн аргаар та өөрийн удмын хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулснаар угийн бичиг, удмын түүхээ бичих нэгэн аргыг олж авна.
Харин харц гаралтай жирийн хүний угийн бичгийн тэмдэглэл байдаггүй. Тиймээс тухайн хүнтэй холбогдолтой, түүний гэр бүлийн гишүүдийн нэр зэрэг мэдээллийг хүн амын тооллогын баримтуудаас авч болдог. Дараа нь угийн бичгээ бүртгэх хэрэгтэй. Мөн дээшээ есөн үе, доошоо есөн үеийн удмынхаа нэршлийг мэддэг байхад угийн бичиг хөтлөхөд дөхөм байдаг. Одоо техник технологи хөгжсөн болохоор угийн бичиг хөтлөхөд амар болсон.
-Угийн бичиг хөтлөхийн ашиг тус нь юу вэ?
-Хүн өөрийн овог удам, ястан үндэстний гарал үүсэл, ард түмнийхээ ёс заншлыг мэдэж, эх орноо хайрлан, түүх соёлоо дээдлэх, монгол хэлнийхээ үг хэллэг, түүний хөгжлийг мэдэн хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй. Хамгийн чухал нь садан төрөл хүмүүс хоорондоо гэр бүл болсноос цус ойртон, үр удмын маань ухаан санаа булингартан, бие цогцос хэврэгшин, галбир үзэмж доройтох зэрэг удамшлын өвчнөөс сэргийлдэг. Энэ мэтчилэн тун чухал зүйл болохыг залуучууд төдийгүй монголчууд маань үл огоорох нь үндэстний хэмжээнд мөхөх аюул нүүрлээд буйг илтгэж байгаа юм.
Г.Оюунтөгс