Энэтхэгийн анхны суман галт тэрэгний замын өрөмдлөгийн ажил эхэлжээ. 2018 оноос бүтээн байгуулалтын ажил нь эхлэх долоон километр урттай усан доогуурх зам нь 70 метрийн гүнд байх юм.
Мумбай, Ахмедабад хотуудыг холбосон 508 километр урттай суман галт тэрэгний замын төслийн ажилд нийт 97,6 тэрбум рупий буюу 14,5 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийн 80 хувийг Японы засгийн газраас зээлж байгаа аж.
Энэтхэгчүүд эхний удаад Токио, Осака хот хоорондын суман галт тэрэгний системийг хуулбарлан хийх юм. Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн жил Япон улсад айлчлахдаа Шинкансенд сууж Японы Ерөнхий сайд Шинзо Абетай хамт аялжээ.
Өмнөд Азийн дэд бүтцэд Хятадын оролцоог бууруулах зорилготой хөтөлбөрийн нэг хэсгийг ийнхүү Япон улс санхүүжүүлж буй нь энэ юм. Өнөөдрийн байдлаар Мумбай болон Ахмедабад хотуудын хооронд долоон цаг галт тэргээр явж хүрдэг бол суман галт тэрэг ашиглалтад орсноор хоёр цаг зорчдог болох аж.
Усан доогуурх замын бүтээн байгуулалтын ажил ирэх онд эхэлж 2023 онд дуусах юм байна.