Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж байна. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нэг тэрбум төгрөгтэй тэнцжээ. Тодруулбал, чанаргүй зээлийн үзүүлэлт сүүлийн нэг жилийн хугацаанд 18.1 хувиар өссөн байна. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ нь тухайн орны эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн төлбөрийн чадварыг илэрхийлдэг үзүүлэлт.
Муу зээлээ хумих төв банкны алхам
Монголбанкны зүгээс чанаргүй зээлийн хэмжээг нам тогтвортой түвшинд барих нь чухал гэж үздэг. Энэ оны мөнгөний бодлогын хүрээнд банкны салбарт эрх зүйн зохицуулалтыг хийхээр болсон. Тухайлбал, чанаргүй зээлийн хувь, хэмжээг бууруулахаар актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр төв банк зорьж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан
“Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно” гэж мэдэгдсэн. Чанаргүй зээлийг “хумих” дэд бүтэц бий болгохоор зурагласан нь энэ. Монголбанк чанаргүй зээлийн эсрэг Активын удирдлагын тогтолцооны хуулийн төслийг боловсруулах ажилд хэдийнэ орсон. Төв банкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан
“Чанаргүй зээл нь эдийн засгийн хөрөнгийн урсгалыг зогсонги байдалд оруулж, нийт эдийн засагт болон банкны салбарт хүндрэл үүсгэдэг” хэмээн тайлбарласан юм. Төслийн шатанд яваа хуулийн хүрээнд Активын удирдлагын компанийг байгуулах бөгөөд эрсдэл болоод байгаа чанаргүй зээлийг тус бүтэц худалдан авч, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах аж. Энэхүү тогтолцоог дэлхийн улс орнууд түгээмэл нэвтрүүлсэн байдаг.
Банкуудын чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулна
Монголбанкны мөнгөний бодлогын хүү одоогоор 14 хувьтай тэнцэж байна. Нэг их наядын босго давсан чанаргүй зээл нь одоогоор арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн 40 хувьтай тэнцээд байгаа. Өөрөөр хэлбэл, 1.1 их наяд төгрөгийн зээл түгжээтэй байна. Банкуудын олгосон зээл чанаргүй болох тусам эдийн засаг мөнгөний хомсдолд ордог.
Ингэснээр хөдөлмөрийн зах зээл агшиж, улмаар худалдаа, үйлчилгээний салбар хамгийн эхэнд хохирол амсаж, хүндрэл нь гүнзгийрдэг. Банкуудын хувьд зээл олгох нь эрс багасч, төв банкны үнэт цаас болон Засгийн газрын үнэт цаас авах нь олширдог. Ингээд зогсохгүй эдийн засагт “цус” нь болдог мөнгөний эргэлт удааширч, зээлээр дамжиж гарах нь татардаг.
Энэ нь өрхийн төсөвт цалин, орлогоор дамжиж шууд нөлөөлж байгаа билээ. Тэгэхээр чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлж, зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.
Б.Тулгат