Ханын цаас гэдэг үгийг сонсоод л олон хүмүүс байшинг өнцөг, булан үлдээлгүй бүрхсэн цэцгэн хээтэй ханын цаас төсөөлөгддөг.
Харин өнөө үед ханын цаас буюу обой байр орон сууцны интерьер дизайны салшгүй хэсэг болж өмнөхөөсөө тэс өөр болон дахин эргэн ирлээ. Обой хуулж дахин обой хийнэ гэдэг аймшигтай зүйл байсан бол мэргэжилтнүүд үүнд анхаарал хандуулж шинэ шийдэл олсноор орчин үеийн обой хуулахад ч амар, наахад ч амар болсон байна. Үүнээс ч илүү анхаарал татаж буй зүйл бол тэдний цоо шинэ загвар, дизайн юм.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын дэлхийн №1 компани болох RE/MAX та бүхэнд ханын цаасны шинэ чиг хандлагуудыг танилцуулж байна.
Гэрт тань үзэмж нэмэх ханын цаас, жижиг чимэглэлүүдэд хүртэл заавал анхаарлаа хандуулж байгаарай. Эдгээр нь таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж хайртай хүмүүстэйгээ хамт сэтгэл дүүрэн амьдрахад тань туслах болно.
1. МЕТАЛ ХАНЫН ЦААС
Бид цайны аяганы хүрээг алтан шараар бүрж, номын шүүгээгээ хүрэл зүйлсээр чимэглэдэг. Тэгвэл ханаа яагаад гоёж болохгүй гэж?
Энгийн хээ хуаран дээр метал чимэглэл оруулах, эсвэл бүр түвэгтэй геометрийн дүрс бий болгох гээд ямар ч байдлаар ашигласан болно. Орчин үеийн метал хэв шинжийг агуулсан ханын цаас ямар ч байсан таны гэрт тансаг уур амьсгалыг төрүүлнэ.
Харин өөрөө хийх гэж байгаа бол маш анхааралтай, нямбай хийх хэрэгтэй. Түвэгтэй хээ, дүрсийг яг ижилхэн зурахын тулд мэргэжлийн хүний ур чадвар хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл гялалзсан байдал нь ямар нэгэн өө сэвийг шууд л мэдэгдүүлж орхидог.
2. ТОРГОН ХАНЫН ЦААС
Торгон ханын цаас гэхээр танд төсөөлөгдөхгүй байж магадгүй. Харин түүнийг хурц жаазтай зураг, сайхан тавилгатай хослуулбал гайхалтай дүр зураг бий болох болно.
Цаасан гадаргуу дээр торгон утсыг нямбайлан нааж бий болсон энэхүү торгон ханын цаас нь эрхэмсэг уур амьсгалыш бүрдүүлнэ. Хоолны өрөө болон унтлагын өрөөнд төгс зохицох ба харин гал тогоонд зохицохгүй. Энэхүү материал нь эмзэг бөгөөд олон хүн ордог, байнга ашигладаг өрөөнүүдэд тохиромжгүй.
3. ТОВГОР ХАНЫН ЦААС
Товгор ханын цаас нь төсөв бага шаардах боловч тансаг уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа онцлогтой.
Ихэнхи хээнүүд нь наасны дараа дахин будах шаардлагатай байдаг. Сайн багсаар нямбай будаж чадвал та яг л 19-р зууны үеийн Франц эдлэнгийн байшинд байгаа мэт мэдрэмж төрөх болно. Эсвэл та орчин үеийн хэв маяг бүхий нэг өнгийн, эрдэнийн чулуун гүн өнгийн ханын цаас ч сонгож болох юм.
4. ЧИМЭГЛЭЛТЭЙ ХАНЫН ЦААС
Ханын цаас үйлдвэрлэгчид сүүлийн үед ханын цаасандаа чимэглэлийг ихээр ашиглах болсон байна. Дээд зэрэглэлийн, мозайк хэв шинжийг санагдуулахуйц орчин үеийн ханын цаасанд шүр, сувд, дахин боловсруулсан хавтан, шил гэх мэт олон төрлийн чимэглэлийг ашиглаж байна. Тансаг орон зайг (жаахан хэтрүүлж магадгүй) үүсгэх хамгийн шилдэг арга гэж хэлж болно. Гэрийн чимэглэлд хэтрүүлэгтэй хандах нь муу зүйл гэж үү? Үгүй л болов уу.
Жижиг өрөөнд гурван хэмжээст чимэглэлүүдээс гадна гараараа будсан чимэглэлүүд илүү зохицдог. Чимэглэлтэй ханын цаас нь маш их үнэтэй тул та өмнө нь санхүүгээ сайн бэлтгэх шаардлагатай.
5. ГЕОМЕТРИЙН ДҮРС БҮХИЙ ХАНЫН ЦААС
Гоё харагдахгүй байна гэж үү? Геометрийн дүрстэй ханын цааснууд яг одоо моданд орж байна. Олон төрлийн хөгжилтэй хэлбэр, дүрснээс гадн а хэзээ ч моданаас гарахгүй классик дүрснүүд бүхий (шоо дөрвөлжин, загасан г.м) ханын цаасыг нэг хэсэгтээ эрэлттэй хэвээрээ байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Зоригтой гэрийн эзэд өрөөгөө бүхэлд нь хөгжилтэй дүрсэн ханын цаасаар бүрхэж болно. Харин та үүнийг хэт эрээн гэж бодож байгаа бол нэг талын ханыг нь бүрхэхэд хангалттай. Харин бусда ханууд нь бараан, цулгуй байхад л болно.
6. ДИЖИТАЛ ЗУРАГ БҮХИЙ ХАНЫН ЦААС
Орчин технологиийн ачаар ханын цаас нэг хээг дахин дахин давтах шаардлагагүй боллоо. Дижитал хэвлэлийн эрин үе ирснээр дизайнерууд цоо шинэ ханын цаасны төрлийг гарган иржээ. Одоо та угаалгын өрөөний ханаа тэр чигт нь ой мод, цэцэрлэг, ан амьтан, эсвэл бүр тэнгэр дүүрэн харваж буй одод болгон хувиргаж болохоор боллоо.
Том хэмжээтэй ханын цаас зөвхөн байгалийн дүрсээр хязгаарлагдахгүй. Та өөрийн хүссэн зураг, дүрсээ хэвлүүлж болно.