Төлөвлөгөө, барилгын ажил нь олон жил үргэлжилсэн Apple Park буюу компанийн шинэ оффис ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийх гэж байна. Компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс энэхүү байгууламжийг “Бүтээлч санааны төв” болно гэж төсөөлж байжээ.
Apple-ийн одоогийн захирал Тим Күүк шинэ оффис нээгдэх гэж буйтай холбогдуулан хэлсэн үгэндээ “Стив Apple-ийн талаар үргэлж биднээс түрүүлж сэтгэдэг байв. Тэр энэ газрыг үе үеийн бүтээгчдэд зориулсан гэр нь болохыг хүссэн юм” гэжээ.
Түүнчлэн Apple Park-ийн эрчим хүчийг тэр чигт нь сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн аж. Энд ажилтнуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, ажиллах таатай орчныг бүрдүүлснээс гадна 1000 хүний багтаамжтай, 6 метр өндөртэй шилэн хана бүхий үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн Стив Жобс театр хүртэл бий.
Хэдийгээр байгууламжийн нээлт дөрөвдүгээр сард болох ч гэсэн 12000 гаруй ажилтнуудыг бүгдийг шинэ байранд төвлөрүүлэх ажилд зургаан сарын хугацаа зарцуулна гэж тооцоолжээ.
Энэ хугацаанд ногоон байгууламж болон бусад барилгын ажлууд үргэлжилж байх бөгөөд олон нийтэд зориулсан кафе, нүсэр том Apple-ийн дэлгүүр зэрэг нээлтээ хийх юм.