Танай гэр бүлийн хамгийн эрхэм гишүүн, телевизийн бяцхан үзэгчдэд зориулсан Хүүхдийн контент хэрэгтэй байна уу. Монгол контент ХХК-аас хүүхэд багачуудад зориулан цуврал бүтээлүүдээсээ Юнивишн, СКАЙмедиа видео санд байршууллаа.
Видео санд шинээр нэмэгдсэн хүүхдийн КОНТЕНТУУДЫН талаарх мэдээллийг хүргэе.
- КАРАОКЕ
Хүүхдийнхээ авьяасыг хөгжүүлэх боломжийг та бүхэнд олгож байна. "Аав, ээжийн хайр", "Туулай хаана унтдаг вэ", "Олуулаа", "Гацуурхан", "Эрвээхий" зэрэг 50 орчим дууг хүүхдийн караоке цэсэнд багтлаа.
- ҮЛГЭР
Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлэн, тэднийг эр зоригтой болгож, хүүхэд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үзсээр иржээ. Үлгэр нь хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг сурган хүмүүжүүлэгчид хэлдэг. Та хүүхдэдээ үлгэр ярьж өгөх зав гарч байна уу. Хэрвээ зав гардаггүй бол Юнивишин видео сангийн Монгол Ардын үлгэрүүдээс хүүхдэдээ сонсгоорой.
- МААМУУ БҮҮВЭЙН ДУУ
Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг. Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг гэж ярьдаг. Монгол контент ХХК-ийн Маамуу төслийн хүрээнд хийгдсэн "Бүүвэй аялъя" хүүхдийн дууны цомог Юнивишин видео сангаас зааврын дагуу сонсоорой. "Маамуу нааш ир", "Бүүвэйн ертөнц", "Тавтай нойрсоорой" зэрэг бүүвэйн дуунуудад бяцхан үрс бүхэн үдэш бүр бүүвэйлэгдэн нойрсож байг ээ.
- НОГУН ХҮҮХДИЙН ЖҮЖИГ
2016 оны зургадугаар сарын 1-нд нээлтээ хийсэн “Галт шувууны нууц” жүжиг хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдээс хамгийн их талархал хүлээсэн бүтээл болсон. Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм. Энэхүү жүжгийг хүүхдүүд зурагтаар харж, номноос уншиж байсан бол энэ удаад цэнхэр дэлгэцээр үзэх боломж бүрдлээ.
- ХИЧЭЭЛ
Таны хүүхэд 1-5 дугаар ангид суралцдаг уу. 1-5 дугаар ангийн сурагчдад зориулаад монгол хэл, математикийн хичээлийг зурган дээрх зааврын дагуу орж үзэж судлаарай.
- ДОМОГ
Монгол ардын домог Юнивиш видео санд нэмэгдэж орлоо. Эцэг эхчүүд та бүхний хүүхэд байхдаа сонсч өссөн "Эрхий мэргэн", "Сарьсан багваахай", "Морин хуур" зэрэг олон сайхан домог багтжээ.
Үзэгч та бүхэн хүүхдэдээ цаг зав гарган тэдэнд зориулсан дээрх контентуудыг хамтдаа үзээрэй.
ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.