“Хувьцаа ямар ашигтай вэ” номын зохиогч, Монголын хөрөнгийн зах зээлийн судалгааны хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Г.Мөнх-Эрдэнэтэй ОУВС-гийн хөтөлбөрийн хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөний талаар ярилцлаа.
- ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр урт хугацаанд манай эдийн засгийг сэргээх, эхний алхам мөн.
- Гэхдээ манай эдийн засаг ганцхан хөтөлбөрөөс хамааралтай гэвэл өрөөсгөл дүгнэлт болно.
- 2009 оны хямралын дараах үйл явдлууд одоо дахин давтагдаж байна.
- Ирэх жилүүдэд огцом өсөлт байхгүй, эдийн засаг алгуур өснө.
- Хямралаар хувьцааны үнэ ихээхэн буурдаг тул ирээдүйд өсөх төлөвтэй хувьцааг сайн судалж, одоо авбал өгөөж нь хэд дахин өснө.
- Онолын хувьд хадгаламжийн орлогод 10 хувийн татвар ногдуулснаар хуримтлалтай иргэд, ААН-үүд хөрөнгийн зах зээлийг судалж эхэлнэ гэдэгтэй санал нийлнэ.
- Гэхдээ хөрөнгө оруулагчид зөвхөн зардалд суурилж, шийдвэр гаргадаггүй.
- Итгэлцэл, хувьцааны хөрвөх чадвар, ногдол ашиг хуваарилалт зэрэг олон хүчин зүйлээс хамааран хөрөнгө оруулагч шийдвэрээ гаргана.
- Хөрөнгийн зах зээлд мөнгөтэй хүн гэхээс илүүтэй эрсдэл даах чадвартай хүн арилжаа хийдэг.
- Жижиг Таван толгой ХК-ийн хувьцаа өнгөрсөн онд 300 хувиар өсч, 54 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
- Хувьцааны гайхамшиг юунд байдаг гэхээр монголын эдийн засаг хямарсан ч гадаад зах зээлийн тааламжтай нөлөөгөөр (Хятадын нүүрсний эрэлтийн өсөлт гэх мэт) ашиг хүртэж болно.
- Та хувьцаа худалдаж авах хүсэлтэй ч аль компанийг сонгохоо мэдэхгүй байгаа бол Хөрөнгө оруулагч үндэстэн гэх мэт мэргэжлийн байгууллагад мөнгөө нийлүүлж болно. Тэд таны өмнөөс хөрөнгө оруулах юм.
- Ард санхүүгийн нэгдэл, Үнэт цаасны бирж энэ онд хувьцаа гарган, санхүүжилт босгохоор төлөвлөж байна.
- Төрөөс нүүрсний үнийг тогтоодог, алдагдалтай ажилладаг учраас Багануур ХК-ны хөрөнгө босголт амжилтад хүрээгүй. Уул уурхайн уналттай хамааралгүй.
- Хувьцааны данс нээлгэх бол эхлээд брокерийн компаниа сонгоно, 5000-8000 төгрөгийг нэг удаа төлнө.
- Зөв цагтаа, зөв хөрөнгө оруулж чадвал хувьцааны өгөөж маш их.
- Богино хугацаанд ашиг олох гэсэн дийлэнх хувьцаа эзэмшигч алдагдал хүлээдэг.
- Төрийн өмчийг хувьчлахдаа эрх баригчид ямар шалгуураар тухайн компанийг сонгосноо тайлбарладаггүй.
- Төрийн өмчийг хувьчлахдаа иргэдийг аль болох түлхүү хамруулан, төлбөрөө нэг дор биш, хувааж төлөх боломжоор ч хангах ёстой.