“Sweetymotion” хамтлагийн гишүүн Э.Ганболор “Ганцаараа байхдаа” нэртэй бие даасан шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр хийх гэж байна. Энэхүү цомог нь нийт есөн дуутай бөгөөд тэдгээрийн тав нь түүний өөрийнх нь дуулсан дуу байгаа ажээ. Мөн Sweetymotion хамтлагийн гурван дуу тус цомогт багтсан байна.
-“Ганцаараа байхдаа” хэмээн цомгоо нэрлэсэн нь бие дааж ганцаараа уран бүтээл хийсэнтэй холбоотой гэж ойлгож болох уу?
-Бид цомгоо хийх явцдаа хэрхэн нэрлэх талаар төрөл бүрийн санал дэвшүүлж байлаа. Тэгтэл нэг дүү маань “Та ганцаараа дуулж байна. Бас дуунууд чинь тийм өнгө аястай юм шиг санагдлаа” гээд энэ нэрийг санал болгосон юм.
Хамтлагаараа дуулж байгаад одоо бие даасан цомог гаргасан, мөн дуунууд маань хайртайгаа учирсан, хайр сэтгэлдээ цөхөрсөн, салсан гомдсон гэсэн утга агуулгатай учраас энэ нэр маань их зохимжтой санагдаад, "Ганцаараа байхдаа" гэж нэрлэсэн юм.
-Цомгийн хавтсан дээр өвөрмөц зураг байсан. Ийм зураг оруулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Ийм зураг оруулсан нь флаштайгаа холбоотой. Би цомгоо зөвхөн CD-тэй биш өөр хэлбэрээр хийж үзье гэж бодоод флаш /USB drive/ хийсэн. Флашны зургаа хүний зургаар хийхээр зохимжгүй байсан учраас зурсан зураг хэлбэрээр гаргасан юм. Нэгэнт ийм зураг сонгосон учраас нүүр нь энгийн зурагтай байвал авцалдахгүй гээд цомгийнхоо нүүрийг бас ийм зургаар шийдсэн.
-Цомгийн дуунуудаас сонирхуулахгүй юу. Таны дуулсан дуунуудаас гадна хамтлагийн гурван дуу багтсан гэсэн?
-Цомогт Оки, Ocean Grey, Bro’s records, A Sound-ын залуустай хамтарч хийсэн миний таван дуу бий. Мөн нэг ремикс, манай хамтлагийн гурван дуу орсон. Хамтлагийн дуунууд маань бидний хүмүүст танил болсон хэлбэрээс нэлээн зугтсан, өнгөрсөн хугацаанд гаргасан дуунуудаас тэс өөр стилийн дуунуудыг сонгож оруулсан. Өмнө нь бидний уран бүтээлд, CD-нд багтаж чадаагүй, сонирхож хийсэн дуунууд бий. Тэр гурван дуугаа энэ цомогт багтаалаа.
-Ихэвчлэн уянгын дуунууд уу. Эдгээр уран бүтээл таныг илэрхийлсэн өнгө аяс гэж ойлгож болох уу?
-Тийм байх аа. Сонссон хүмүүс гоё романтик байна гэсэн. /инээв/ Та хэд хамтдаа байхдаа их өөр байдаг юм байна. Чи ганцаараа романтик төрлийн хүн юм байна шдээ гэж таньдаг хөгжмийн ах маань хэлсэн. Би бас энэ цомог маань намайг илэрхийлсэн байх гэж бодож байна.
-Таны анхны бие даасан дууны клип гарсан. Цомгийн клипүүдээ хэзээ гаргах вэ?
-Эхний клипээ цомгийн нээлттэйгээ зэрэгцүүлээд гаргах байх. Хоёр дахь нь цагаан сарын дараа гарна.
-Цомгийн баяр хийхээр төлөвлөж байгаа юу?
-Би ганцаараа дуулаад удаагүй байгаа учраас энэ талаар төлөвлөсөн юм алга байна. Энэ жил манай хамтлагийн 20 жилийн ой болж байгаа учраас тэр ажил руугаа орно. Бид ирэх тавдугаар сард Бродвэй шоу хийх гээд бэлтгэлээ хийж байна. "Нирун фильм" студийн найруулагч Р.Батсайхан ах зохиолыг нь бичиж, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулаад, манай продюсер Б.Чинбат хөгжмийг нь хийж байна. Бид мэргэжлийн тайзны бүтээл хийх зорилготой байгаа.
-Хамтлагийн бусад гишүүд тусдаа уран бүтээл хийх үү?
-Бид хэд олон жил уран бүтээл туурвисан учраас өөрсдийгөө сорьж үзье гээд тусдаа уран бүтээл хийхээр ярилцсан юм. Эхлэл нь би болж байна. Яваандаа манай хоёр уран бүтээлээ хийнэ гэж ярьж байгаа. Бэлэн болохоор нь хүмүүст хүргэх байх.
-Баярлалаа. Танд амжилт хүсье!