"Бөртэ чоно-2016" наадмын шилдэг дасгалжуулагч, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш Ч.Базарсүрэн гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулахаар болжээ.
Тэрбээр паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг. "Рио-2016" паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү хүрэл медаль хүртэж түүнд давхар, давхар баяр тохиосон.
Д.Сумъяа гавьяат "14 нас хүрээд ааваасаа “Би барилдмаар байна. Та намайг бөхийн секцэнд оруулаад өгөөч гээд гуйсан. Аав минь “Нас чинь жаахан байна” гээд хоёр жил хүлээж аваагүй. Тэгээд 16 настай байхад бөхийн секцэд оруулж өгсөн. Анхны багш минь Базарсүрэн, Эрдэнэбат нар. Х.Эрдэнэт-Од багш сүүлийн долоо, найман жил надтай тасралтгүй тулж ажилласан. Би “Монгол охид”-оос спортын замналаа эхэлсэн. Ув улаан өнгийн биеийн тамирын өмсгөл өмсөөд очтол Базарсүрэн багш баруун, зүүн талдаа 100 удаа хөл тавилт тавьж сур гээд. Бусад хүүхдүүдийг харахад өмсгөлтэй хоорондоо барилдаад л. Би болохоор цонхны тавцан түшиж зогсоод ганцаараа дасгал хийгээд" хэмээн дурсан ярьсан юм.
"Рио-2016" олимпийн наадамд зургаан ширэн бээлийтнийг удирдан дасгалжуулагч Д.Батсүрэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоо маргааш хүлээн авах нь ээ. Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг маргаашаас эхлэн гавьяат тамирчин хэмээн дуудуулах нь ээ.