Монголчууд улс төрийн ардчилсан хувьсгал хийгээд 20 гаруй жил болж байгаа ч эдийн засгийн ардчиллыг хөгжүүлж чадалгүй зах зээлийн хууль, жам ёсны зүй тогтлын эсрэг муйхарлан явсаар өнөөг хүрэв. Ялангуяа 2000 оноос хойш хөөсөрсөн, сэтгэл хөөрлөөр дүүрэн төсөв баталж, Засгийн газар нь мөрийн хөтөлбөртөө биелэх эсэх нь 100-ны нэг хувийн магадлалтай амлалтууд өгч, өр тавин иргэддээ бэлэн мөнгө тараагаад эдийн засгаа хөгжүүлчих юм шиг загнаж ирсэн. Гэвч байгалийн хууль бидний санаснаар өөрчлөгдөхгүй. Төсвийг хамаагүй тэлж болдоггүй юм байна, гэрээ гэдгийг чинь зөрчиж болдоггүй юм байна, хөгжлийн банк ингэж ажилладаггүй юм байна гэх зэргээр дэлхийн хөгжингүй улс орнууд аль эртнээс мөрдөөд ирсэн энгийн зарчмуудыг одоо л ойлгож эхэлж байх шиг.
Өнөөдөр бид “өө нээрээ тийм юм байна ш дээ” хэмээн толгойгоо маажин зогсох маанаг хүнтэй төстэй байна.
Гүн шигдсэн өргөсийг авахад өвдөх нь гарцаагүй. Өөрөө өөрийнхөө мөнгийг олигтой зарцуулах чадваргүй болсон Монголын засаг төр ОУВС-гаас дэндүү хатуу нөхцөлтэй зээл авч болох эсэх тухай яриа, маргаан нийгэмд ид дундаа өрнөж байна. Гэвч бид хүртэх ёстойгоо л хүртэж.
ОУВС-гийн эцсийн шийдвэр тус байгууллагын Захирлуудын зөвлөлийн хурлаар гарна. Зөвлөлийн гишүүд ОУВС-гийн дүрмийн санд өгсөн мөнгөнийхөө хэмжээгээр саналын эрх эдэлдэг. АНУ 17 хувийн саналын эрхтэй. Энэ нь ОУВС-г Америкийн талын бодлого хэрэгжүүлдэг хэмээн шүүмжлэх үндсэн шалтгаан юм. 17 хувь гэдэг бие даан шийдвэр гаргахад хангалтгүй ч ОУВС-гаас гарах шийдвэрт тээг болоход хангалттай. ОУВС-г шүүмжилдэг судлаачид олон. Ялангуяа ОХУ, Хятад, Өмнөд Америк, Азийн эрдэмтэд “ОУВС-гийн хөгжиж буй орнуудад өгдөг зөвлөмж, шаарддаг нөхцлүүд нь эцсийн эцэст тухайн улсын үндэсний эдийн засгийн бие даасан, тогтвортой хөгжлийг хангахад чиглэдэггүй, харин олон улсын санхүүгийн тогтолцооноос улам хамааралтай болгодог” гэж үздэг.
Үүнийхээ нотолгоо болгож Мексикийн жишээг ярьдаг. 1980-аад онд газрын тосны үнэ огцом унаснаас болж Мексикийн эдийн засаг хямралд оржээ. Тус улс ОУВС-гаас өргөн хэмжээний хувьчлал, төрийн зардлыг эрс танах нөхцөлтэй зээл авчээ. Улсын орлогын 57 хувийг гадаад өр төлөхөд зарцуулах болсноор Мексикийн эдийн засгаас 45 тэрбум ам.доллар гадагшлав. Хөдөлмөрийн идэвхитэй хүн амын 40 хувь нь ажилгүй болов. ОУВС-ийн шахалтаар “Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр”-т нэгдэж, АНУ-ын компаниудад хөнгөлөлт эдлүүлэхээс аргагүй болжээ. Ажилчдын орлого эрс буурав. Үүний үрд дүнд эрдэнэ шишийн өлгий нутаг болох Мексик эрдэнэ шишийг импортолдог болж, үндэсний фермеруудыг дэмжих тогтолцоо алга болсон байна.
Түүнээс гадна ОУВС-гийн бодлогыг шүүмжилдэг судлаачид тус байгууллага нь зээл олгохдоо хөрөнгө чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэх, хувьчлал хийх, түүгээр барахгүй төмөр зам, дулаан, цахилгаан зэрэг зүй ёсны монопольтой салбарт хувьчлал хийх нөхцөл тавьдаг, боловсрол, эрүүл мэнд, хүн амыг орон сууцаар хангах ажил, нийтийн тээвэр, байгаль хамгаалал, цалин зэрэг нийгмийн шинжтэй зардлуудыг эрс танахыг шаарддаг гэж үздэг.
Хэдийгээр энэ нь зөвхөн тодорхой судлаачдын байр суурь ч үүнд анхаарч авч үзэх зүйлс багагүй бий. ОУВС-гийн Монголд хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”т бидний хүсээд байхааргүй заалт олон байгаа билээ. Нэр дурдагдсан долоон төрлийн татварыг нэмэх, тэтгэврийн насыг хойшлуулах зэрэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасны эсрэг нөхцлүүд тавьсан. Хамгийн гол нь энэ бол зээл авахаас өмнө хангах ёстой урьдач нөхцөл. Харин гурван жилийн хугацаанд дараа дараагийн зээлийг авахын тулд бид ямар нөхцөл биелүүлэх ёстойг мэдэхгүй. Нөхцлүүд улам хатуу болохыг үгүйсгэхгүй.
Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагын барьцаанд орлоо гэж гоншигнохоос илүү яагаад ийм байдалд хүрэв гэдгээ нухацтай бодох хэрэгтэй болов уу. Улс орныхоо эдийн засгийг улс төрийн барьцаанд тавьж дууслаа гэж Монголын олон судлаач үглэж байсан. Гэвч эрх баригчид тэдний үгийг чихнийхээ хажуугаараа өнгөрөөсөн. Харин одоо үүний нотолгоо нүднээ бэлхэн байна. ОУВС-гийн бодлогод геополитикийн нөлөө байгаа гэж зарим хүн үзээд байгаа нь огт хайхрахгүй орхиж болохгүй зүйл юм. Төсвийн замбараагүй зарцуулалт, макро эдийн засгийн бодлогогүй алхмууд ямар гашуун үр дагаварт хүргэж болдгийг Далай ламын айлчлалтай холбоотой хэрэг явдал, ОУВС-гийн нөхцөл тод харуулж байна.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид өөрсдөөсөө болж эдийн засгийн бие даасан бодлого явуулах боломжгүй болчихлоо.
Монголчуудын нутгархах сэтгэлгээг ашиглаж улстөрчид мөн ч олон жил тоглолт хийлээ. “Манай нутгийн хүү, төлөв томоотой хүн байгаа юм. Дэмжнээ” гэж ярих сонгогч олон. Гэвч тэр “төлөв томоотой нөхөр” сумын төв дээр амьдардаг Должин эмээтэй нэг нутгийн байлаа гээд эмгэний өрхийн амьдралд ямар шууд нөлөө үзүүлж чадах вэ? Ямар ч нөлөө үзүүлэхгүй. Парламентын гишүүн гэдэг хууль, бодлогын шийдвэрт оролцдог болохоос сумын Засаг даргын ажлыг хийдэг хүн биш. Монгол сонгогчийн энэ сэтгэлгээ барууны ардчилсан орнуудад хачирхалтай санагддаг.
Должин эмээгийн дэмжиж саналаа өгсөн нөхөр дараагийн сонгуульд дахин сонгогдохын тулд төсвийн мөнгөөс тойрогтоо аль болох их мөнгө хуваарилах сонирхолтой байсан нь төсвийн алдагдал нэмэгдэж, өнөөгийн том өр үүсэх үндсэн шалтгааны нэг болсон билээ.
Чихгүй толгой ухаан суух болов уу?
ОУВС-гийн зээлийн хөтөлбөрөөс хүсэн хүлээж буй гол зүйл бол бүтцийн өөрчлөлт хийж, төсвийг сахилгажуулах. Өнөөгийн хүндрэлийн үндсэн шалтгаан нь засаглалын хямрал гэдгийг хэн бүхэн мэдэх болсон. Улсын мөнгөтэй холбоотой бүхнийг санхүүгийн хариуцлагатай болгох шаардлага байгаа. Гэвч энэ нь хүссэнээр бүтэхгүй бөгөөд эрх баригчдын өөрсдийнх нь улс төрийн зориг хэрэгтэй. Зүгээр ч нэг зориг биш, бүр баатарлаг эр зориг хэрэгтэй. Гэвч өнөөгийн засагт ийм шинэчлэл хийж, төрийн идээ бээрийг шахах чадвар байна уу? ОУВС-гийн хатуу нөхцлөөс илүү хамгийн санаа зовоох асуудал энэ байх ёстой.
Шинэ засагт хууль тогтоох болон гүйцэтгэх шатанд албан тушаалын томилгоо нь сонгуулийн өмнөх наймаа, тохироогоор хийгдсэн нь нууц биш. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор худалдаж авсан албан тушаал, давуу байдлаа алдахад хүргэх тийм шинэчлэлийг дэмжих хүн хэр олон бол? ОУВС бүтцийн өөрчлөлтөд илүү гүнзгий ороосой гэж хүсч буй хүн цөөнгүй байна. Гэвч иргэндээ бус, намдаа зориулагдсан шинжтэй засгийн эрхийг баригчид олон жил явцуу ашиг сонирхолд нь үйлчилж өгөөжөө өгсөөр ирсэн тогтолцоог тийм амар тавиад явуулах уу? Төсвөөс мөнгө саадаг, шахаа хийдэг муу зуршлаа хаях чадвар байгаа юу?
Хоёр намын тарьсан балаг, тавьсан өрийн үр дагаварыг яагаад ард түмэн үүрэг ёстой юм гэсэн зүй ёсны реакци, уур амьсгал нийгэмд хүчээ авч байна. Шинэ засаг хуучин засгийн буруутнуудыг илрүүлнэ гэж найдах бас хэрэггүй. Эрх баригч, сөрөг хүчин ялгаагүй адилхан идэж уусан, нэг нэгнийхээ булхайг дэлгэх аюултай тул дуугарахгүй. Тэгэхээр цоо шинэ улс төрийн хүчин хэрэгтэй болох нь. Гэвч энэ хүчийг бий болгох оюуны болоод эдийн засгийн хангалттай нөөц байгаа бил үү? Шинэчлэл хийх хүсэл зоригтой залуучууд одоохондоо нэгдэж, ялзарсан тогтолцооны эсрэг зогсох болоогүй байна. Хэрхэн нэгдэхээ ч мэдэхгүй байна.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэнтээ “Саарал ордонд салхи оруулж, үмхийрсэн живхийг нь хатаах хэрэгтэй” гэж хэл байв. Монголчуудад төрөл арилжсан төр хэрэгтэй байна.
Ямартаа ч ОУВС-гийн өвдөлтөөр эмчлэх тасагт шилжин хэвтэхээс өөр аргагүй болж байх шиг. Гурван жилийн дараа чихгүй толгой жаахан ч гэсэн ухаажих болов уу гэсэн найдлага байна. Энэ эгзэгтэй түүхэн нөхцөлд олон нийт, хэвлэл мэдээллийн үүрэг өмнө хэзээ ч байгаагүйгээр үгүйлэгдэж байна. Тэнэг ард түмэн гэж байдаггүй учраас найдлага хэзээд бий.
Г.Даваадорж