ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотын захад байрлах цэргийн сэдэвчилсэн паркд Берлины Рейхстагийн хувилбарыг барих гэж байгаа талаар Думын хурал дээр мэдэгдсэн байна.
1945 онд Зөвлөлтийн улаан арми Берлиныг эзэлж, тэр үеийн Германы засгийн газрын ордон болох Рейхстагийн оройд ялалтын тугаа мандуулж байсан нь гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлдсэн түүхтэй.
Рейхстагийн хувилбарыг барьснаар орос хүүхдүүд тэр үеийн түүхийг давтах боломжтой болно хэмээн Шойгу онцолсон байна. Тэрээр, “Бид “Эх оронч” паркад Рейхстагийн хувилбарыг барина. Мэдээж бүхлээр нь биш. Манай өсвөрийн армийн хүүхдүүд сургалтын явцдаа жинхэнэ Рейхстагийг эзлэх боломжтой боллоо.” хэмээн ярьсан байна.
“Өсвөрийн арми” хөдөлгөөнийг анх 2015 онд үүсгэн байгуулсан. Өсвөр насныханд Орос улсын газар зүй, түүх, цэрэг армийн баатрууд, эрдэмтдийн талаар мэдлэг олгох зорилготой юм. Энэ хөдөлгөөнд 11-18 насны ямар ч хүүхэд элсч болно. Хичээлээс гадуур үйл ажиллагаанд нь оролцох боломжтой аж.
“Патриот” паркад цэрэг армийн техник технологи, үзэсгэлэнгийн танхим, дэлгүүр, цэргийн сэдэвчилсэн видео тоглоомууд байрладаг. Сүүлийн жилүүдэд Зөвлөлт холбоот улс Дэлхийн II дайнд ялалт багуулсан явдал Путины үзэл суртлын гол хэсэг болсон. Тавдугаар сарын 9-ний өдрийг ОХУ-ын хамгийн өргөн тэмдэглэдэг болоод байна.
Рейхстагийн оройд Зөвлөлтийн тугийг мандуулсан зураг аугаа их ялалтын гол бэлгэ тэмдэг. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Рейхстагийн загварыг хэзээ бэлэн болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Думын хуралдааны үеэр тэрээр Оросын арми ОХУ-ын эсрэг суртал ухуулгатай тэмцэх цахим хэлтэс байгуулсан талаар дурдсан. Түүний хэлж байгаагаар энэ хэлтэс суртал ухуулгын эсрэг үр ашигтай ажиллах ёстой.
Эх сурвалж: www.theguardian.com