Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагууд сар шинийн баярыг тохиолдуулан, уламжлал ёсоор ахмад хөлбөмбөгчдөө хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2016 оны ажлын тайлан болон ирээдүйд хийхээр зорьж буй ажлаа танилцуулав.
А.Ганбаатар ерөнхийлөгч 60-аас дээш насны хөлбөмбөгчдийг хүлээн авсан уг уулзалт дээр "Алтан үеийн хөлбөмбөгчдийн хийж бүтээсэн зүйлсийг үнэлэн нийгмийн халамж үйлчилгээг дээшлүүлэх болно" гэв.
Ахмад хөлбөмбөгчин Мөнхдоржийн Пүрэвжал, Шийвийгийн Самдан нарт Олон улсын хэмжээний мастер цол уулзалтын үеэр олголоо.
Харин ахмад хөлбөмбөгчдөө төлөөлөн Л.Доржжав ахмадын зөвлөлийн насчлал учир дутагдалтай байгааг хэллээ.
Монголын хөлбөмбөгийн чухал нэгэн хэсэг болсон ахмад хөлбөмбөгчид алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоог барин, нэг өдрийг хуучны нөхөдтэйгөө сэтгэл хангалуун өнгөрөөлөө.