“SweetYmotion” хамтлагийн гишүүн Э.Ганболор “Ганцаараа байхдаа” нэртэй бие даасан шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
Энэхүү цомгоо тэрбээр хамтлагийнхаа 20 жилийн ойд давхцуулан гаргаж байгаагаараа онцлог гэдгийг дурдаад, CD-нээс гадна USB Drive флаш хэлбэрээр хийсэн гэлээ.
Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар:
"Хэдийгээр бид хамтлаг ч гэсэн хувь хүн болгон өөрийн гэсэн зан араншинтай. Тиймээс тус бүр бие даасан цомог гаргая гэж ярилцсан. Гэхдээ энэ нь хамтлагаараа дуулахаа больсон гэсэн үг биш. Уран бүтээлч хүний аливаа бүтээл тухайн хүний дотоод ертөнцтэй холбоотой байдаг гэж би боддог. Хамтлаг маань уран бүтээлээ түр завсарлаж байх хугацаанд би өөртэйгөө нэлээд ажиллалаа. Телевизийн салбарт ч орж ажиллаж үзлээ. Өөрийгөө илүү олж нээх, илэрхийлэх цаг хугацаа өнгөрч байгаа юм болов уу гэж бодсон. Тэр утгаараа цомгоо "Ганцаараа байхдаа" гэж нэрлэлээ" хэмээн ярьсан юм.
Түүнчлэн цомогт орсон дуунуудаараа юуг илэрхийлэхийг зорьсон талаар асуухад:
"Хүн ганцаараа байхдаа өөрийнхөө мөн чанарыг олж чаддаг юм байна гэдгийг тодорхой хэмжээгээр илэрхийлсэн. Мэдээж бүрэн хэмжээнд энэ нь намайг илэрхийлж чадахгүй л дээ. Гэхдээ цомог маань зөөлөн, романтик, илэрхийлэл нь хувь хүн, эмэгтэй хүн талаасаа гарч ирсэн байх. Хамтлагаар маань төсөөлж байснаас арай өөрөөр гарсан болов уу гэж бодож байна" гэлээ.
Энэхүү цомог нь нийт есөн дуутай бөгөөд тэдгээрийн тав нь түүний өөрийнх нь Оки, Ocean Grey, ASound хамтлагтай хамтарсан дуу байгаа ажээ. Мөн SweetYmotion хамтлагийн гурван дуу тус цомогт багтсан байна.