“Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллага Хүний хөгжил төвтэй хамтран үе үеийн Засгийн газрыг буруутай болон эс үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэхээр шүүхэд өгөх ажлаа эхлүүлжээ.
Агаарын тухай хуульд Засгийн газар ямар үйл ажиллагаа явуулах ёстой талаар заасан байдаг бөгөөд үүнийхээ дагуу гаргасан тайлан тус ТББ-ынхан авах хүсэлтээ өнөөдөр өгсөн байна.
30 хоногийн дотор уг хүсэлтийн хариу ирэх ёстой бөгөөд хариугаа авсны дараа дараачийн алхмаа хийх юм.
Энэ талаар Утааны эсрэг ээж, аавууд ТББ тэргүүн Ц.Пүрэвхүү “Өнөөдрийг хүртэл биднийг зөвхөн энэ удаагийн Засгийн газраас хариуцлага нэхлээ хэмээн шүүмжилж байсан. Харин энэхүү шүүхэд өгөх ажил маань өмнөх Засгийн газруудаас ч хариуцлага нэхэх ач холбогдолтой. Энэ бол нөхөн олговор нэхэмжилсэн шүүхийн нэхэмжлэл биш. Төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлийнхээ хүрээнд үйлдсэн болон эс үйлдсэн үйлдлүүдэд нь хариуцлага тооцох иргэдийн нэхэл хатуутай нэхэмжлэл” гэв.