Аваргуудын лигийн шөвгийн 16 хасагдах хэсгийн эхний тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.Сүүлийн тоглолт Лэстер сити-Севийя,Порту-Ювентус багуудын тоглолт боллоо.
Андолузад болсон тоглолтонд талбайн эзэд илүүрхсэн бөгөөд өнгөрсөн улирлын Английн Премьер лигийн аварга Лэстер сити энэ улиралд тааруу тоглолтуудтай байгаа билээ.
Тэд он гарснаас хойш лигтээ хожил байгуулаагүй гоол оруулаагүй гээд хар статистикуудыг үзүүлж байгаа.Тоглолтын үндсэн цаг 2-1 харьцаатай эздийн давамгайллаар өндөрлөсөн байна.
Тэгвэл нөгөө тоглолт Эстадио Драгао цэнгэлдэхэд болж эзэд Сери А-ын сүүлийн 6 удаагийн аварга Ювентус клубыг хүлээн авч тоглосон юм. Хоёр баг өмнө нь 2 удаа таарч тоглоход нэг тэнцэж Ювентус нэг хожоод байсан юм.
Тоглолт эхнээсээ ширүүн уур амьсгал дор өрнөсөн бөгөөд эхний үед Порту клубын зүүн жигүүрийн хамгаалагч Алекс Тэллэс хоёр дараалан шар хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Үүнээс хойш зочид тоглолтын санаачлагыг авч тоглосон бөгөөд Порту клубын дасгалжуулагч Нуну Эспируту довтлогч Андре Силваг суулган Мигэл Лаюуныг гаргаж ирсэн юм.
Тоглолтын хоёрдугаар үе мөн Ювентусын давамгайлал дор өрнөсөн бөгөөд 72 минутанд сэлгээгээр орж ирсэн Марко Пяака тооны харьцааг нээсэн юм.
Тэгвэл энэ гоолоос хоёр минутын дараа Массимилиано Аллегри-ийн сэлгээ дахин үр дүнгээ өгч хамгаалагч Дани Алвес багйинхаа хоёр дахь гоолыг оруулснаар зочид 2-0 гэсэн сайхан үр дүнтэй нутаг буцсан юм.
Хоёр багийн хариу тоглолт гурван долоо хоногийн дараа Ювентусын талбайд болно.
Эх сурвалж: SPS