Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой айл өрх, ахмад настан, азай буурлуудад Цагаан сарын баярыг тохиолдуулан Туул Ротаракт клуб нь “Сүүн Цагаан Сэтгэл” төслийг 5 дахь жилдээ зохион байгуулахаар ажиллаж байна.
Төслийн хүрээнд Туул Ротаракт клуб нь нийгмийн эмзэг бүлгийн болон нэн ядуу настан буурлуудад Цагаан сарын баяраар гурил, будаа, тос, талх, сахар, сүү гэх мэт хүнсний бүтээгдэхүүний зэрэгцээ хувцас болон бусад эд зүйлсийг хандивладаг уламжлалтай юм. 4 жилийн хугацаанд нийт 180 гаруй айл өрхөд 5.6 сая төгрөгтэй тэнцэхүйц тусламжийг үзүүлээд байгаа бөгөөд энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн эмзэг бүлгийн айл өрх, ахмад настангуудад сар шинийн баяр дээр нь баяр нэмэхээр “Сүүн цагаан сэтгэл, Та хэр том зүрхтэй вэ? Challenge”-ийг явуулж байгаа юм.
Энэхүү challenge-д раппер Цэцэ, Punk n Rap хамтлагийн бүжигчин Тэнүүн, 93//kidult брэндийн дизайнер Лида гээд олны танил хүмүүс нэгдэж хандив өргөсөн бөгөөд та ч гэсэн Туул Ротарактийн залуустай хамтран өөрийн өмсдөггүй хувцас, гэр ахуйн бараа, удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн г.м. зүйлсийг хандивлаж, нэг ч гэсэн айлд чин сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг хүсвэл 90111141, 94094009, 99171018 утсанд холбогдож хандивлах боломжтой юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Facebook хуудас: www.facebook.com/TheRotaractClubOfTuul
Instagtram: tuulrotaract