Норвегийн иргэний агаарын тээврийн компани болох Norwegian Air Shuttle ASA үнийн шинэ тарифаа танилцууллаа. Долдугаар сарын дундаас эхлэн тус компани нэг талдаа 65 ам.долларын үнэ бүхий Транс Атлантын нислэг зарласан байна. Тодруулбал та АНУ руу ердөө 65 ам.доллароор ниснэ гэсэн үг юм.
Энэ үнээр та Ирландын Белфаст эсвэл Шотландын Эдинбург хотоос АНУ-ын Нью Йорк эсвэл Бостон хот руу нэг талдаа хамгийн хямддаа 65 ам.доллароор нисэх боломжтой юм. Тасалбарын үндсэн үнэ 99 ам.доллар юм байна. Тус компанийн хэлж байгаагаар энэ бол түүхэн дэх хамгийн хямд үнэ гэнэ.
Одоогийн байдлаар Ирландын Дублин хотоос Нью Йорк хот руу нисэх Транс Атлантын нислэгийн үнэ 655-2755 ам.доллар байгаа талаар Ройтерс агентлаг онцолжээ.
Тус компанийн албан ёсны төлөөлөгч Андерс Линдстрем, “Би өөрт хэрэгтэй зүйлийнхээ төлөө л мөнгө төлнө. Харин та өөрт хэрэгтэй зүйлийнхээ төлөө л мөнгө төлнө. Онгоцны бусад зорчигчдод хэрэгтэй зүйлийн төлөө бид мөнгө төлөхгүй” хэмээн шинэ тарифаа сурталчилж байлаа. Гэсэн хэдий ч үнээ хэрхэн ингэж буулгаж чадсаныхаа талаар тэрээр тодорхой зүйл дурьдаагүй юм.
Norwegian Air Shuttle ASA компанийг олон жилийн турш Америкийн компаниуд үнээ хиймлээр бууруулдаг хэмээн буруутгаж, үйл ажиллагааг нь эсэргүүцсээр иржээ.