Монгол Улсын Засгийн газар болон ОУВС хооронд урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээр нэг мөр болж тус сангийн “Extended fund facility буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Үүнтэй холбогдуулж Монголын эдийн засгийн форум ТББ-ын гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Өнгөрөгч ням гаригт Монгол Улсын Засгийн газар болон ОУВС хамтарсан мэдэгдэл хийж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад хэрэгжих гэж байгаа энэхүү хөтөлбөр нь хамгийн сүүлд л гэхэд Грек улсад хэрэгжсэн. Ер нь ОУВС нь аливаа улс орны санхүүгийн асуудлаа шийдэх хамгийн сүүлчийн боломж нь болдог. Бидний хувьд ч өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас хамаарч нөхцөл байдалд хэт өөдрөг хандаж, богинохон ой санамж, төлөвлөгөөтэй байж, үргэлж л сайн байх юм шиг бодож санхүүгийн сахилга батаа алдсан. Улс төрийнхөн ч, аж ахуйн нэгж компаниуд, өрхийн хувьд ч ялгаагүй.
Нөгөө талд өнгөрсөн оны 11 дүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд бууруулсан нь бусад боломж, гарцыг хаасан гэж хэлэхэд болно. Гэхдээ ОУВС-гийн нэг давуу тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт орно гэсэн үг. Учир нь зээлжих зэрэглэл буурсан тохиолдолд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй байдаг тул өрийн хавханд орсон орнуудын сүүлчийн боломж болдог.
-Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тодорхой нэр төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, тэтгэвэрт гарах насыг нь ахиулна. Үүний гол ач холбогдол нь юу вэ?
-Татварыг нэмж, тэтгэвэрт гарах насыг сунгасан нь зөвхөн эхлэл. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бусад орны жишээнд үндэслээд харахад цаашдаа төрийн албан хаагчдыг цомхтгох арга хэмжээ авах болов уу. Түүнчлэн нийгмийн халамжуудыг эрс багасгах арга хэмжээг хүртэл авна.
Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг багасгана гэсэн. Мөн ирэх гурван жилд хөтөлбөр үргэлжлээд хэрэгжихэд нийгэмд баян, ядуугийн ялгаа эрс харагдах болов уу гэж бодож байна. Учир нь хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээс ойрын жилүүдэд цалин нэмэгдэхгүй болно. Ингэвэл шинээр ажлын байр бий болохгүй, харин ч одоо байгаа ажлын байраа авч үлдэх тухай л яригдана. Бүр цаашилбал зарим аж ахуйн нэгжүүд дампуурах үйл явц ч харагдана гэсэн таамаг байна.
-Ер нь таны хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авахаас үл хамаарч 2017 оны Монголын эдийн засгийг юу гэж харж байв?
-Импортын ихэнх бүтээгдэхүүнээ өмнөд хөрш рүү гаргадаг манай улсын хувьд өнгөрсөн онд тус улсын эдийн засаг саарсан нь мэдээж, ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Мөн энэ онд бондын их өр төлөх болон экспорт буурч, валютын нөөц саарсан зэргээс шалтгаалж хүндхэн сорилтуудтай тулахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ он бол сорилтын жил. Гэхдээ зөвхөн 2017 он биш, 2018, 2019 гээд 2020 он хүртэл жил бүр их хэмжээний өр төлөх учраас хүндхэн сорилтуудаар үргэлжлэхээр харагдаж байна.
-Гуравдугаар сарын сүүлчээр Монголын эдийн засгийн чуулган болно. Магадгүй, ирэх дөрвөн жилд дотоодын эдийн засгаа сэргээхийн тулд ОУВС-тай хэлэлцээр хийсэн үед чуулган тохиож буй нь ихээхэн хүлээлт, онцлогтой байх болов уу гэж харж байна. Харин таны хувьд?
-Мэдээж ийм онцгой үед форум зохион байгуулж буй нь нэлээд ач холбогдолтой. Тийм учраас форумын уур амьсгал, хэлэлцэх сэдвүүд нь үүнтэй холбоотой байх нь ойлгомжтой. Нөгөө талд дотоодын эдийн засгаа харахаар уул уурхайгаас гадна маш их нөөц бололцоо байдаг. Гэвч ихэнх нөөц боломжийг ашиглаж чадахгүй алддаг.
-Та бүхний хувьд жил жилийн форумын үр дүнг хэрхэн тодорхойлдог вэ?
-Мэдээж, энэ бол үйл явц. Тийм учраас анхлан эдийн засгийн форум зохион байгуулж байх үед Дэлхийн эдийн засгийн чуулган шиг, аль эсвэл хөрөнгө оруулагчдыг татах үйл ажиллагаа талаас нь бодож байлаа. Гэвч сүүлийн 3-4 жилийн ажиглалтаас харахад дотоод асуудал, улс орныхоо хөгжилд тулгамдаж буй зүйлсийг хэлэлцэх индэр болох ёстой гэж үзэн форумдаа нэлээд өөрчлөлт оруулсан.
Бидний хувьд жил болгон зохион байгуулдаг уг чуулганд мониторинг хийгээд үзэхээр чамлалтгүй үр дүнгүүд гарсан байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилд арбитрын асуудлыг нэлээд хэлэлцсэний дараа арбитрын тухай хууль батлагдлаа. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хэлэлцсэний эцэст үүнтэй холбоотой бие даасан хууль батлуулж чадсан. Ер нь цаашдаа урт хугацааны бодлогыг түлхүү хэлэлцэж, ярилцах нь илүү үр дүнд хүрч байгаа гэж бид хардаг.
А.Сэвжид