"Тамирчин медаль тоолдоггүйтэй адил би ч эднийгээ тоолоод байдаггүй юм. Манайх энд саяхан нүүж ирсэн учраас ийм хэмжээний хонхнууд чемоданд бас бий. Хүүхдийн бойтогны хонхноос эхлээд дотоод гадаадын янз бүрийн хонх байна" гэсээр хонх цуглуулагч хурандаа Д.Цог-Эрдэнэ цуглуулгаа дэлгэн үзүүлсэн юм.
Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга хурандаа Д.Цог-Эрдэнийг "цэрэг спортын хүн байж эмэгтэй хүн шиг хонх цуглууллаа" гэж гайхах хүмүүс байдаг гэнэ. Гэвч тэрбээр “хурандаа, цэрэг гэхээрээ хонх цуглуулахгүй, буу зэвсэг цуглуулна гэсэн ёс байхгүй шүү дээ. Хонх гээч юмны учир утгыг ойлгох нь чухал” гэлээ.
Тэрбээр өмнө нь хутга, сэлэм зэрэг мэс цуглуулдаг байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ хоббигоо орхисон байна. Энэ талаар "Би "Алдар" спорт хорооны орлогч даргаар 20 жил ажилласан.
2012 онд Монголын бүх ард түмний 13 дугаар их наадмын үеэр би шагайгаа гэмтээгээд шөрмөсөө тасалсан юм. Нэг сарын дотор хоёр ч удаа хөлөө гэмтээчихлээ гээд ээждээ хэллээ. Тухайн үед ээж маань ламд үзүүлэхэд “Чамд хэрчдэг, тасддаг юм олон байна. Тэрнээсээ салахгүй бол болохгүй нь” гэж хэлсэн юм билээ. Тэрийг сонсоод би цуглуулгаа тараачихсан. Ингээд түүнээс хойш би юу цуглуулах ёстой юм бол гэж их бодлоо. Надад өөрийн гэсэн сэтгэл зүрхээ зориулах юм байх ёстой гэж бодоод хонх цуглуулах болсон" гэлээ.
-Хонх таны сонирхлыг татсан нь тодорхой шалтгаантай байх?
-Хонхыг би өөрөө судалсан. 1945 онд америкчууд Хирошима, Нагасаки хэмээх Японы хоёр хот дээр атомын бөмбөг туршсан. Амьд хүнтэй бүхэл бүтэн хот дээр атомын бөмбөг туршсан хоёр л хот бий. Энэ туршилтын үеэр Хирошима хотод сүмийн хонх нураагүй үлдсэн байдаг. Тэр олон барилга байшин нурсан байхад ганц хонх яагаад нураагүй юм гэж би боддог. Магадгүй тэр хонх Японы ард түмэнд ийм аюул болсон юм шүү гэдгийг сануулах гэж үлдсэн ч юм бил үү.
Израилийн нэг хонх цуглуулагч эмэгтэй хонхны талаар багахан хэмжээний үзэсгэлэн гаргаад “Хүн төрөлхтний хэл яриа хөгжөөгүй байх үед хонх хөгжсөн" гэж ярьсан. Хүмүүс мод, чулуу цохиж хоорондоо ойлголцдог байсан байх. Хоёр цохиход хоолоо идье, гурав цохиход бүгд цугла ч гэдэг юм уу. Энэ нь хонхны нэг хэлбэр шүү дээ. Тэр л хүн төрөлхтний харилцааны эхлэл байсан байх гэж би билэгшээгээд цуглуулсан юм.
Хүн хонхны дуугаар төрж, хонхны дуугаар үхдэг гэж үг бий. Дээр үед хүүхэд төрөхөд лам хар ирж хонх дуугаргаж, нэр ус өгдөг байж. Тиймээс хонхыг билэгдлийн чанартай гэж үздэг юм. Хоёрдугаарт, хонхыг би хүнд сайн сайхныг урин дууддаг гэж боддог. Сэрээдэг, сэргээдэг. Магадгүй эвгүй байдал, аюултай байдлаас сэргийлдэг. Тийм учраас хонх бидний хувьд соёл, хэрэглээ, амьдралын хэрэглүүр болчихсон эд.
-Танд гадагшаа явсан хүмүүс бас хонх авчирч өгнө биз?
-Би спортынхоо буянаар олон ч газраар явж олон хонх авч ирлээ. Бас найз нөхөд, тамирчид маань ч авчирч өгдөг. Хобби гэдэг бол хүний харилцааны гүүр, соёл юм. Орчин үед хүмүүс гэртээ очоод бүгд тал талдаа утсаа бариад суучихдаг. Би гэртээ хүүхдүүдтэйгээ хонхныхоо талаараа ярилцдаг юм.
Ер нь би хонх болгон амьд, өөрийн гэсэн дуу, бүтэц, онцлог, илэрхийлэлтэй гэж боддог. Тийм учраас би хонх болгоноо хайрладаг юм.
Хонх дэлхийн олон орны соёл, ёс заншилтай холбоотой. Дэлхийд хонх цуглуулагч нар олон байдаг. Бид заримдаа хоорондоо холбогдоно оо. Тэднээс би сүүлд цуглуулж эхэлсэн ч эрчимтэй орсон байгаа биз.
-Хамгийн сонин түүхтэй ямар хонх танд байна вэ?
-Далд хийчихсэн нэг хонх бий. Тэрийг Хөвсгөлийн найз маань явуулсан юм. Тэр нь зүгээр яр байсан. Олон жилийн модны давирхай урсаад дотроо чулуу аваад яр болчихсон. Тэр яр болтлоо 40-50 жил, магадгүй 100 жил болсон байх. Тэрийг би сайхан янзлаад өнгөлөөд хонх хийсэн. Гэхдээ нүүж ирээд удаагүй болохоор тэр хонхоо гаргаж тавиагүй байна. Хамгийн эртний хонх гэвэл Тайландын 18-р зууны сүүл үеийн хонх бий.
Надад олон янзын хонх байна. Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн Сочигийн өвлийн олимпын наадмаас авчирсан цэвэр арьсан хонх, Канад, Америк, Оросын Матрёшка хэлбэртэй, Холливүд, Риогийн олимпийн, Азийн улс орнуудын болор, шаазан гэх мэт олон хонх бий.
Европчууд хонхыг хэрэглээнд ашиглаж байна. Жишээ нь, энэ ямааны хонх. Тэд олон хонь ямаагаа хаана явж байгааг мэдэхийн тулд хүзүүнд нь зүүдэг.
Харин азиуд хонхыг билэг дэмбэрлийн үүднээс бий болгодог. Харин энэ нь Shimano-гоос гаргасан үзэгчдийн хөгжөөн дэмжигчдийн хонх байна. Мөн Английн Лордуудын гуталны ард хийдэг хонхыг дуурайлган хийсэн Баварийн хонх бий. Японы сакэ архины бортгыг дуурайж хийсэн хонх ч байна.
-Маш үнэ цэнэтэй, их үнээр олдсон хонх танд бий юу?
-Хонх үнэ цэнэ гэхээс илүүтэй хот тосгон, ард түмний ёс заншлыг илэрхийлсэн учраас маш үнэтэй гэхээс илүүтэй их сонирхолтой онцлог хэв шинжтэй байдаг.
Хонх цуглуулахаар шийдсэний дараа хамгийн түрүүнд надад сонирхолтой байдлаар орж ирсэн нэг хонх бий. Тэрийг би их хайрладаг юм. Харин энд алга.
-Та ижил хоббитой цуглуулагч нартай холбоотой байдаг тухайгаа хэллээ. Тэдний цуглуулгаас солилцдог уу?
-Би хонх бэлэглэх дуртай. Хонх цуглуулагчийг өсгөх гээд байгаа юм уу, өөрийнхөө хоббинд оруулах гээд ч байгаа юм уу тийм зантай. Надад хоёр ижил хонх байвал нэгийг нь өгч солилцох нь бий.
Эднийгээ гэхдээ хүүхэд шигээ хайрладаг. Хонх болгон маань өөрийн гэсэн урлаг соёлтой. Тиймээс эднийг каталогжуулъя гэж боддог юм. Хаанаас хэдийд, ямар улсын юуг илэрхийлсэн хонх вэ гэдгийг төрөлжүүлбэл сонирхолтой байх. Жишээ нь энэ Хятадын эр эмийн арга билгийн хонх юм.
Амралтын өдрүүдэд хийдэг ажлын маань нэг гэвэл дуу султай хонхоо янзалж дуутай болгож, эднийгээ засаж янзалдаг.
-Та өмнө нь хутга мэс цуглуулдаг байж. Одоо хонх... Ер нь хоббитой байх, хоббигүй байхын ялгаа нь юу вэ?
-Хүн цаг зав, сэтгэл зүрхээ зориулдаг нэг юмтай байх хэрэгтэй байх. Ялангуяа залуу хүн зорилготой байгаасай. Заавал улсаа хөгжүүлнэ, эдийн засгаа хөгжүүлнэ гэхээсээ илүү өөрийн гэсэн нэг зорилготой хөгжилтэй байгаасай гэж хүсдэг. Адаглаад эмхтэй цэгцтэй болно.
Хурандаа Д.Цог-Эрдэнэ хонхноос гадна аяга, бас цамхаг цуглуулах хоббитой ажээ. Тэрбээр Вашингтон, Малайзын ихэр цамхаг, Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө гээд тухайн улс үндэстний билэгдэл, соёл ёс заншлын онцлогийг харуулсан цамхгууд бас байдаг юм билээ.