Нийслэлийн Онцгой комиссын бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана


2017-03-01 14:05 GMT+8

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өнөөдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.

Мөн Энэ тушаалаар томилгоожсон албадын удирдлага холбоо, зарлан мэдээллийн бэлэн байдлыг ханган утсаа байнга нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд өөрийг орлох албан тушаалтныг томилон байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд үүсч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажиллахыг даалгасан байна.

Нийслэлийн Онцгой комиссын дарга болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохиоцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ