2015 онд анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн ДЦС-ууд 2016 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд ДЦС-II, III ашигтай ажилласан бол ДЦС-IV алдагдал хүлээжээ. ДЦС-III өнгөрсөн онд 104.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2015 оныхоос 9.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Харин цэвэр ашиг 234.7 сая төгрөг болсон нь жилийн өмнөхөөс ойролцоогоор хоёр дахин буурчээ. ДЦС-II-ын тухайд 2016 онд 19.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь жилийн өмнөхөөс 18 орчим хувиар өсжээ. Тайлант хугацааны цэвэр ашиг 2.8 дахин өсч, 473.2 тэрбум төгрөг хүрсэн байна.
Нийт эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа хангадаг ДЦС-IV-ийн борлуулалтын орлого 2016 онд 11 хувиар нэмэгдэж, 216.7 тэрбум төгрөг болсон. 2015 онд тус цахилгаан станц гадаад валютын ханшийн зөрүүнээс 20 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан бол 2016 онд огцом өсөж, 3.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Ингэснээр тайлант хугацааны цэвэр алдагдал 2.9 тэрбум төгрөг болсон талаар Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ.
Т.Элиса