"Маяами Хит" багийн довтлогч Крис Бош лигт эргэн ирэхээр болжээ. Төрнөр Спортс агентлагийн зүгээс тэдний эрхлэн гаргадаг “Players Only” хэмээх сагсанбөмбөгийн долоо хоног тутмын анализ, дүгнэлтийн нэвтрүүлэгт Крис Бош ажиллахаар болсныг зарлалаа.
Бошийн телевизэд ажиллах эхний эфир хоёрдугаар сарын 27-нд гарах хуваарьтай. Төрнөр Спортс агентлагийн студи Атлантад байрладаг.
Бошоос гадна лигт тоглож байсан шилдэг тамирчид болох Крис Веббер, Барон Дэвис мөн одоогийн шилдэг оддын нэг Айзая Томас нар мөн хамт эфирт суух гэнэ. Нэвтрүүлэг долоо хоног бүрийн Даваа гаригт шинэ дугаар гарах хуваарьтай.
Бошийн хувьд 2016 оны хоёрдугаар сарын 9-нөөс хойш нэг ч тоглолтонд оролцож чадаагүй. Улаан эсний асуудлаас болж биеийн байдал бүрэн хэвийн биш байгаа. Гэхдээ Бош одоо ч гэсэн Маяами Хит багтайгаа гэрээтэй хэвээрээ л байгаа юм.
Бошийн Хиттэй байгуулсан гэрээний дагуу дараагийн гурван жилд тэрээр 75,8 сая долларыг авах ёстой.
Эх сурвалж: SPS