Азийн VIII өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо Хонконгийн эсрэг хийлээ.
Манай баг медалийн найдлагаа хадгалж үлдэхийн тулд заавал хожих шаардлагатай байсан. Энэ тоглолт манай багийн давамгайллаар эхэлж дөрвөн гоол дараалж оруулан тэргүүлж эхэлсэн. Улмаар тоглолтын төгсгөлд 8:6 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Манай багийн довтлогч П.Батзаяа эхний хоёр минутад дараалан хоёр гоол оруулсан. Үргэлжлүүлэн З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар гурван минутын дотор хоёр гоол хийснээр манай баг тоглолтыг 4:0-ээр тэргүүлж эхэлсэн.
Улмаар нэгдүгээрр үеийн төгсгөлд Б.Цэрэнбалжир, Ц.Шинэбаяр нар нэмж гоол оруулснаар эхний үе 6:2-оор өндөрлөсөн юм.
Хоёрдугаар үед орсон цорын ганц гоолын эзэн нь манай багийн ахлагчаар талбайд гарсан Г.Тамир. Гэмтлийн улмаас тоглолтоо дуусгаж чадсангүй, талбайг орхисон билээ.
Улмаар хоёр болон гуравдугаар үед тус бүр хоёр гоол оруулснаар Хонгконгийн баг сэргэлт авч, эрчтэй довтолгоог үзүүлж байсан ч манай багийн хамгаалалт сайн байж, тоглолтын төгсгөлд Б.Болдбаяр хоосон хаалганд гоол оруулснаар эцсийн цэгийг тавин тоглолт өндөрлөлөө.
Манай баг Хонконгийн багтай өмнө нь гурав тоглохдоо хоёр удаа хожигдож байсан юм. Энэ тоглолтонд ялалт байгуулснаар манай баг 6 оноотой болж хүснэгтийн байраа урагшлуулж чадлаа.
Өнөөдөр хэсгээ тэргүүлэгч Тайланд нэмэлт цагт Тайваныг хожсноор манай багт медаль хүртэх найдвар үлдээж чадсан.
Бүх зүйл сүүлчийн тоглолт буюу Тайванийн багийг хийх тоглолтоос хамаарна. Тоглолт хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатарын цагаар 11:00 явагдах юм.