Унгарын нийслэл Будапешт 2024 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтэй хотуудаас нэрээ татаж авчээ. Ингэснээр Лос-Анжелес болон Парис хотууд тус наадмыг зохион байгуулахаар өрсөлдөхөөр үлдлээ.
Будапештийн эрх баригчид улс төрийн дэмжлэг аваагүй учраас Олимпийн наадам зохион байгуулах боломжгүй хэмээн тайлбарлаж байна. Хэдэн зуун мянган унгарчууд эх нутагтаа Олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн өргөдөлд гарын үсгээ зурсан юм.
Үүний нэг шалтгаан бол яах аргагүй Олимпийн наадам зохион байгуулахад гарах өндөр зардал. Дээрх өргөдлийг санаачлагчдын нэг Миклос Хайнал, “Олон хүмүүс тус наадмыг зохион байгуулахад гарах зардал нь хэмжээлшгүй их байх болно гэж эмээж байна” хэмээн ярьсан байна.
Сүүлийн жилүүдэд хотууд ар араасаа Олимпийн наадам зохион байгуулахаас татгалзаж байна. Тухайлбал Италийн Ром, Германы Хамбург хотууд мөн л адил 2024 оны Олимпийг зохион байгуулахаас татгалзсан. Шведийн Стокгольм, Польшийн Краков хотууд 2022 оны өвлийн Олимпийг нутагтаа зохион байгуулахаас татгалзсан ба тус Олимпийн наадмыг Хятадын Бээжин хотод зохиохоор болоод байгаа билээ.
Олимпийн наадам зохион байгуулж буй хотод спортын байр, танхим болон үүнийг тойрсон дэд бүтцийг төлөвлөж, барих ажил оногддог. Аюулгүй байдлыг хангах зардал нь хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх ба тамирчид болон жуулчдад зориулж зочид буудлыг хэдэн мянган өрөөг барих хэрэгтэй болдог.
Энэ бүгдийн зардал ихэнхдээ татвар төлөгчийн халааснаас гарах ба энэ үүнээс эдийн засгийн хувьд маш өчүүхэн л ашиг олдог байна. 2016 оны Рио-де-Жанейрогийн зуны Олимпийн наадмын зардал 1.6 тэрбум ам. доллар болсон гэж Оксфордын Бизнесийн сургуулийн судлаачид тогтоожээ.
Олимпийн наадмыг зохион байгуулагчид тэмцээн уралдааны тасалбарын үнэ, барилгын ажил, аялал жуулчлал хөгжсөнөөр зардлаа нөхнө гэж ярьдаг. Гэвч эдийн засагчдын үзэж байгаагаар бодит байдал дээр Олимпийн наадам зохион байгуулсны ашиг бараг байхгүй гэнэ.
Үүний тод жишээ бол 1976 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан Канадын Монреаль хот байна. Наадмын өмнө Монреаль хотын даргаОлимпыг зохион байгуулснаараа хожно уу гэхээс алдахгүй хэмээн зарлаж байсан гэдэг. Гэтэл Олимпийн дараа хот 1.5 тэрбум ам. долларын өртэй хоцорсон ба үүнийгээ 2006 он хүртэл төлж барагдуулсан аж.
Монреалийн жишээг харсан хотууд 1984 оны Олимпийн наадмыг зохион байгуулахаас нэг нэгээрээ татгалзсаар Лос Анжелес хот л үлдсэн байна. Лос Анжелес хотын удирдлагууд хуучин цэнгэлдэх хүрээлэнгүүдээ ашигласнаар хамгийн том хэмнэлтийг хийж чадсан байна. Үүний үр дүнд Олимпийн наадам зохион байгуулж, ашиг олсон ганц жишээ болсон юм.
2014 оны өвлийн Сочигийн өвлийн олимпд ОХУ 50 тэрбум ам.доллар зарцуулсан бол БНХАУ Бээжингийн Олимпод харамгүй мөнгө цацсан гэдэг.
Рио де Жанейрод Олимпд зориулж барьсан цэнгэлдэхүүд болон спортын танхимууд хэдийн хаягдсан байдалтай болжээ. Олон улсын олимпийн хороо Олимпийг зохион байгуулах зардлыг багасгах тал дээр өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж.