НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд хувийн мэдээллээ нэн яаралтай баталгаажуулахыг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээллээ.
Хувийн мэдээлэл, банкны данс нь баталгаажаагүйн улмаас буцаан олголтыг шилжүүлэх боломжгүй 113 мянган иргэн байгаа бөгөөд тэдний ихэнх нь хөдөө орон нутгийн иргэд ажээ.
Тэдний 85 орчим хувь нь 131313 тусгай дугаар руу мессеж илгээн баримтаа бүртгүүлсэн байна. Тиймээс иргэдэд хоёр ч удаа мессеж явуулан хувийн мэдээллээ залруулж ирүүлэх хүсэлт тавиад байгаа аж.
Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх зөвлөгөө өгөх төвөөс иргэд рүү утсаар ярьж хэлсэн байна. Түүнчлэн энэ баримтаар нь аль аймгаас ирсэн болохыг шүүгээд тухайн аймгуудын татварын хэлтсээр дамжуулан эдгээр иргэд рүү утсаар ярьж хөөцөлдөж байгаа талаар хэллээ.
Хуулийн дагуу энэ оны нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 31-нд багтааж буцаан олголтыг өгөх хуваарьтай байгаа ч иргэдийн мэдээлэл бүрэн гүйцэд ирээгүйн улмаас олгож чадахгүй байна гэлээ.
Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг:
"Бид иргэдийн буцаан олголтыг цагаан сарын өмнө бүрэн олгохоор ажиллаж хичээж байна. Гэтэл хувийн мэдээлэл бүрэн биш, дансны дугаар нь зөрүүтэй байгаагаас энэ ажил явахгүй байна.
Тиймээс иргэд өөрт ойр татварын албандаа хандаж мэдээллээ өгөх, Татварын газрын 18001288 утсаар хувийн мэдээллээ бүртгүүлэх, 131313 тусгай дугаарт мессежээр хувийн мэдээллийг ирүүлэхийг хүсч байна" гэлээ.
Мөн буцаан олголтоо аваагүй 113 мянга иргэнээс 1000 төгрөгөөс доош буцаан олголт авах 50 мянга гаруй иргэн байгаа талаар мэдээллээ.
Дашрамд дурдахад, НӨАТ-ын буцаан олголтыг 35.5 тэрбум төгрөгийг 620 мянган хүнд олгоно гэж Сангийн яаманд хүргүүлснээс хоёрдугаар сарын 22-ны байдлаар 484945 иргэнд нийт 34,4 тэрбум төгрөгийн буцаан болголтыг өгсөн байна.
Энэ нь нийт олгох буцаалтын 96 хувийг эзэлж байгаа гэнэ. Мөн 19418 иргэний 670 сая төгрөгийн буцаан олголт данс, нэр зэрэг мэдээлэл зөрүүтэй алдаатай гарсан Монгол Банкнаас буцжээ. "Бид эдгээр иргэдийн энэ сарын 25 хүртэлх хугацаанд залруулгыг хийгээд Монгол Банканд хүргүүлнэ" гэлээ.