Ирэх долоо хоногт эхлэх Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулганы үеэр HDM Global компани Nokia-ийн сонгодог загвар болох 3310-ыг танилцуулахаар болсон.
Тэгвэл Хятадын Vtech сайтад мэдээлснээр шинэ 3310 загвар өнгөт дэлгэцтэй байх бөгөөд зарим нэг нэмэлт горимтой болох аж.
Гадна талаасаа анхны загвартай тун төстэй хэдий ч арай нимгэн, арай хөнгөн болох юм байна. Түүнчлэн товчлуурын байрлал адилхан байх ч гэсэн арай өөр төрхтэй болж магадгүй.
Өнгөний сонголтын хувьд улаан, шар, ногоон зэрэг өнгө нэмэгдэх аж. Хамгийн гол нь анхны загвартай адил энгийн утас биш, гадна талаасаа ижил боловч өнгөт дэлгэцтэй, интернетэд холбогддог зэрэг давуу талтай болох юм.
Үнийн хувьд 63 ам. доллароор худалдаад гарч магадгүй энэ загварыг HDM Global компани хоёрдугаар сарын 26-ны өдөр олон нийтэд мэдээлнэ.