Монголбанкнаас Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгасан талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Та своп хэлцлийн талаар мэдээлэл товч өгөөч?
-Төв банк хооронд анх 2011 онд своп хэлцлийн гэрээ байгуулж, 2012, 2014 онуудад 2 удаа хэмжээг 15 тэрбум юань хүртэл нэмж, хэлцлийг 2017 оны 8 дугаар сар хүртэл сунгасан байдаг. Своп хэлцлийн зорилго нь хоёр орны худалдааг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Өөрөөр хэлбэл, манай гадаад валютын нөөцөөс гадна шаардлагатай тохиолдолд бид своп хэлцлээр валют татах боломжтойгоороо своп хэлцэл онцлог юм.
-Своп хэлцлийн хугацааг яагаад сунгах болов. Ач холбогдол нь юу вэ?
-Миний өмнө хэлсний дагуу своп хэлцэл бол валютын нөөцөөс гадна нэмж татах боломжтой гадаад валютын эх үүсвэр болж өгдөг. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчид своп хэлцлийн хэмжээ, хугацаанд анхаарал их хандуулдаг.
Иймд хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор своп хэлцлийг хугацаанаас нь өмнө буюу энэ оны 8 дугаар сараас өмнө сунгах хэлэлцээрийг Монголбанкны Ерөнхийлөгчийн ахалсан ажлын хэсэг өнгөрсөн оны 11 дүгээр сараас Хятадын ардын банктай хийж эхэлсэн.
Гэвч хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа тодорхой шалтгааны улмаас түр царцаад байсныг та бүхэн мэдэж байгаа. Ингээд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж, харилцаа эргээд хэвийн байдалд орсон байгаа.
Гадаад харилцааны сайдын айлчлалын дараа Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотод ажиллаж, Хятадын Ардын банкны Дэд Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийн своп хэлцлийг 3 жилийн хугацаатай сунгах буюу 2020 он хүртэл сунгахаар тохиролцлоо.
-ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд своп хэлцлийн асуудал хөндөгдөж байгааг өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч болон ОУВС-гийн ажлын хэсэг ахлагч мэдэгдэж байсан. Тэгэхээр своп хэлцэл ОУВС-гийн хөтөлбөртэй яаж уягдаж байгаа вэ?
-ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын урт хугацаатай хөнгөлөлттэй санхүүжилтийг олгохоор болсон. Үүнд Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл багтсан болохыг хамтарсан мэдэгдлийн үеэр танилцуулсан.
Хэвлэлийн хурлын үеэр ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч энэ 5.5 тэрбум ам.долларыг олгох байгууллага, улс орнуудын санхүүжилтийг баталгаажуулах ажил хүлээгдэж байгаа гэж хэлснийг санаж байгаа байх. Уг ажлын эхний үр дүн нь Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах асуудал баталгаажсанаар гарч байна. Тэгэхээр цаашдаа дээрх 5.5 тэрбум ам.долларын санхүүжилттэй холбоотой олон эерэг үр дүн ойрын хугацаанд гарна гэдэгт итгэлтэй байна.