Твиттерт нэгэн хэрэглэгч шатаж буй iPhone 7 Plus утасныхаа бичлэгийг оруулжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард шинэ утас худалдан авсан Брианна Оливасийн iPhone 7 Plus Лхагва гарагт асахгүй байсан учраас Apple-ийн засварын төвд хандсан аж.
Ажилтнууд нь утсыг шалгаж үзээд хэвийн байна гээд буцаасан боловч маргааш нь буюу өчигдөр утас нь шатаж, утаа суунаглаж эхэлжээ. Түүний Твиттерт жиргэсэн бичлэгийг 1,26 сая удаа үзэж, 18000 хүн давтан жиргэсэн байна.
So my IPhone 7 plus blew up this morning ���� was not even using it, literally no explanation for this pic.twitter.com/sQ8CJt4Y69
— Bree✨ (@briannaolivas_) February 23, 2017
Оливас “Утсаа Apple-ийн засварт үзүүлээд маргааш өглөө нь дэрнийхээ хажууд цэнэглээд унтаж байлаа. Харин энэ үеэр угаалгын өрөөнөөс гарч явсан найз залуу маань утаснаас утаа гарч, сонин чимээ гаргаж байхыг хараад шууд угаалгын өрөө рүү шидчихсэн.
Дөнгөж шидсэнийх нь дараа утас дэлбэрч, бүр их утаа гарсан” гэжээ. Өнгөрсөн жил Samsung компанийн Galaxy Note 7 загвар гал авалцаж, дэлбэрэх болсноор бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авсан.
Гэхдээ iPhone 7 Plus шатсан тохиолдол одоогийн байдлаар ийм олон гараагүй учир бүх утсанд ийм асуудал байгаа гэж үзэж хараахан болохгүй. Apple компани шатсан утсыг хүлээн авч, шинжилгээ хийж байгаа бөгөөд долоо хүрэхгүй хоногийн хугацаанд хариу нь гарна гэжээ.