Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд хоёр дахь жилээ угтаж байна. Хууль хэрэгжсэн хугацаанд НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжийн тоо 2600-гаар нэмэгдэж, 63 мянгад хүрээд буй. Энэ нь хуулийн хэрэгжилт хэр үр дүнтэй байсныг илтгэнэ. НӨАТ- ын тухай хууль иргэдэд татвар төлсөн төлбөрийн баримтаараа сугалаанд оролцох тогтолцоог шинээр бий болгосон. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалтыг урамшуулж, далд эдийн засгийг ил болгоход энэ нь гол үүрэг гүйцэтгэж байна.
Татварын ерөнхий газраас цаасан баримтыг халж, цахим карт нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгая. Энэ нь зардал болон цаг хугацааг хэмнэх ашиг тустайг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг тодотгов. НӨАТ- ын урамшууллын сугалааг энэ онд үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор цаасан баримтыг цахим карт руу шилжүүлэх аж. Өнгөрсөн онд 190 гаруй сая баримт хэвлэж, 19 удаа сугалааны тохирлыг зохион байгуулсан.
Иргэд худалдан авалт бүрийн мэдээллээ шивж оруулдаг одоогийн системийг хална
Тэгвэл энэ онд 12 удаа сугалааны тохирлыг явуулах бөгөөд 184.2 мянган төлбөрийн баримт азтан болох тооцооллыг гаргажээ. Хэрэглэгчийн тоог 900 мянга орчим байна гэж тооцсон байна. Энэ нь хэрэглэгч сард хэчнээн төлбөрийн баримт бүртгүүлэхээс шалтгаалах юм. Татварын ерөнхий газар өнгөрсөн онд төсөвт нийт 1.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Үүний 35 хувийг НӨАТ-ийн орлого эзэлсэн. Энэ нь 2015 онтой харьцуулахад 70 тэрбум төгрөгөөр өссөн дүн.
Улсын хэмжээнд цахим баримтын системийг 63.1 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлж, 190 гаруй сая баримт хэвлэж өгсөн байдаг. Өдөрт 581 мянган баримт хэвлэхийн тулд есөн мод огтлох шаардлага гарч байна. Харин карт нэвтрүүлж, банкны пос машинд уншуулснаар өдөрт долоон ширхэг мод хэмнэх боломжтой аж. NFC картын технологийг монгол инженерүүд нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд иргэд худалдан авалт бүрийн мэдээллээ шивж оруулдаг одоогийн системийг халах юм.
Өөрөөр хэлбэл, картаа уншуулснаар бүртгэлд хамрагдах хялбаршуулсан хувилбарыг удахгүй ашиглах аж. Шинээр нэвтрүүлэх картын давуу тал нь урамшуулал бодогдох юм. Баримтын автоматжуулалтыг сайжруулж, картын технологид энэ улиралд багтаан шилжүүлэхээр Татварын ерөнхий газар бэлтгэл ажлаа хангаж байна. Өнгөрсөн онд нийт баримтын 45 хувь нь бүртгэгдсэн бол энэ онд 58.9 хувь нь бүртгэгдэх магадлалтай байгааг НӨАТ-ын төслийн нэгжийн дарга Р.Отгонтулга ярилаа. НӨАТ-ын систем хэрэгжиж эхэлснээс хойш Х тайлангийн эзлэх хувь 26 хувиар буурсан байна.
Технологийн өргөтгөлийн үр дүнд иргэдэд очих цаасан баримтыг цахимжуулахаас гадна санхүүгийн нэгдсэн “тавцан” бий болох аж. Эдийн засагт урсаж буй мөнгө бүрийг бүртгэн далд эдийн засгийг илрүүлэхэд чиглэж буй НӨАТ улс татвараа бүрэн авахад чиглэж буй. Улсад төлсөн татварынхаа 20 хувийг жилийн эцэст буцаан авахаас гадна сар бүр сугалаанд оролцож азтан болох нөхцөл бүрдсэн. Энэхүү боломжийг иргэд 100 хувь ашиглах л үлдэж байна.
Б.Баяртогтох