Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаагүй 16 хорооны өрхүүдэд цахилгааны шөнийн хөнгөлөлтийг нөхөж тооцохоор болсон талаар Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол гарсан байна. Ингэснээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэр хорооллын айл, өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний 700 мВт хүртэлх эрчим хүчийг тэглэх шийдвэр нийслэлийн гэр хорооллын бүх өрхөд адил үйлчлэхээр боллоо.
Эрчим хүчний шөнийн хэрэглээ 15.9 хувиар өсчээ
Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 112 мянган өрхийг цахилгаанаар хангадаг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн үзүүлээд буй шөнийн хөнгөлөлт 700 орчим сая төгрөгт хүрчээ. Үүнд 700 мВт хүртэлх эрчим хүчний хэрэглээний үнийг 100, түүнээс илүү гарсныг нь 50 хувь хөнгөлж тооцсон дүн багтаж буй. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх бололцоо олгосон уг шийдвэр ийнхүү бодитой хэрэгжиж байна.
УЦТС ХК- ийн нэгдүгээр сард борлуулсан шөнийн эрчим хүч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар өссөнийг албаны эх сурвалж хэлэв. Уг өсөлтийн талаас илүү хувийг гэр хорооллын өрхүүд бүрдүүлсэн бол орон сууцныхны цахилгааны шөнийн хэрэглээ есөн хувиар л өссөн байна. Түүнчлэн цахилгааны шөнийн борлуулалтын орлого ч дурдсан хугацаанд 15.8 хувиар өсөж, 248.9 сая төгрөг болжээ.
З.Цэлмэг