Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулах болсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, маргаашнаас ирэх сарын 1-нийг хүртэл гэрээт аж ахуйн нэгж байгууллагатай хамтран хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл явуулах юм байна.
Дашрамд дурдахад, он гарсаар хот хооронд энэ сарын 20-ны байдлаар 300 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ. Харин аймаг, сум хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг 19 аймгаас 175 чиглэлд гүйцэтгэдэг аж. Мөн энэ сарын 20-ны байдлаар 55.5 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Б.Бямба